Одоогоос 12 жилийн өмнө гэрэл зурагчин Александр Химушин устаж үгүй болоход ойрхон байгаа амьдралын хэв маягаар амьдарч буй нүүдэлчид, жижиг ард түмэн, угсаатны овог аймгуудыг эрэлхийлэх, тэднийг хөрөг зургаар нь мөнхжүүлэх сонирхолтой аялалд гарсан байна. Түүний шилдэг бүтээлүүд нь 2019 онд НҮБ-ын үзэсгэлэн дээр тавигдсан “The World in Faces” төсөлд багтжээ.