Монголын анхны Анна Каренинаг vзэгчдийн зvрх сэтгэлд урласан УДЭТ-ын жvжигчин СТА Н.Баярмаа өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Алдарт эхийн хоёрдугаар одонгоо гардан авлаа.Тvvний сонирхолтой ярилцлагыг хvргэж байна. -Мэргэжлийн жvжигчин болсон тvvхээсээ товчхон хуваалцаач? -Би СУИС-ийг 2008 онд МУГЗ С.Сугар багшийн удирдлага дор төгссөн. Төгсөөд гурван жил телевизэд орчуулгын киноны дуу оруулагчаар ажилласан. 2012 онд театрт орсон. Дагалдан жvжигчнээр хоёр …