Зөвхөн хэвлийн хөндийд амьдардаг 2368 орчим төрөл зүйл байдаг бөгөөд үүнийг хүмүүс төдийлөн ойшоож үздэггүй байна. Хөвөнтэй мод ашиглан чихнийхээ хулхийг цэвэрлэх нь үнэндээ хамгийн аюултай зэрэг бидний мэддэггүй буруу цэвэрлэдэг биеийн хэсэг цөөнгүй байдаг.
Тиймээс бид та бүхэндээ зориулж цөөн хэдэн хэсгийг хэрхэн цэвэрлэх тухай сонирхуулья.
1. Гэдэсний хүйс

Бидний ихэнх нь ерөнхийдөө гэдэсний хүйсийг цэвэрлэдэггүй эсвэл цэвэрлэсэн тохиолдолд буруу аргаар цэвэрлэдэг. Хүйсийг долоо хоногт нэг удаа, тодорхой аргаар цэвэрлэж байх ёстой. Хөвөнтэй мод архинд дүрээд дотор талыг нь зөөлөн эргүүлэн цэвэрлээрэй. Арчдас цэвэр гарч иртэл давтан арчих хэрэгтэй. Биеийн тос хүргэхээс зайлсхийгээрэй.
2. Чих

Мэдээж чихний хулхийг цэвэрлэхдээ хумс эсвэл үзүүртэй зүйл ашиглах нь маш гэнэтэй. Үүний оронд хулхийг зөөлрүүлэхийн тулд хүүхдийн тос эсвэл глицериныг хэдэн дусал дусаах эсвэл чихний зориулалтын лаагаар цэвэрлэж болно. Та чихнийхээ гадна хэсгийг арчдасаар цэвэрлэж болно.
3. Хэл

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хэлээ хусах нь түүнийг цэвэрлэх хамгийн үр дүнтэй арга юм. Та хэлийг шүднийхээ адилаар байнга цэвэрлэж байх хэрэгтэй. Хэлнийхээ ар талд хусуур тавиад бага зэрэг дарж аажмаар урагшлуулан цэвэрлэнэ.
4. Тохой

Таны тохойгоо харлуулахаас зайлсхийхийн тулд долоо хоногт нэгээс хоёр удаа гуужуулахыг бид зөвлөж байна. Та өөрийн гараар хийсэн гуужуулагч ашиглаж эсвэл дэлгүүрээс худалдаж авч хэрэглэж болно. Гэхдээ гол зүйл бол гуужуулагчаар тойруулан зөөлөн үрэх явдал юм. Хэт их үрэх нь улам дордуулах болно шүү.
5. Үсний хуухь

Хуухь бохирдох нь үсний бүтээгдэхүүнийг хэт их хэрэглээ эсвэл өөрт тохиромжгүй үсний бүтээгдэхүүнүүдээс болдог. Хуухиа цэвэрлэхийн тулд шампунийг хэрэглэхээсээ өмнө үсээ бүрэн зайлж угаана. Дараа нь шампуньтайгаа усаа хольж үсээ зөв угаах хэрэгтэй. Хэрэв та ангижруулагч хэрэглэдэг бол зөвхөн үсний үзүүр дээр түрхээрэй.
6. Нүүрны арьс

Хөөсөрүүлэгч саван, гуужуулагч нь таны арьсыг хуурай болгодог тул эдгээрийг байнга хэрэглэхээс зайлсхийгээрэй. Зөөлөн тосон болон усан цэвэрлэгчийг бүлээн устай хамт нүүрээ цэвэрлэх нь хамгийн шилдэг арга юм.
7. Нуруу

Биеэ угаахад хамгийн төвөгтэй хэсэг бол нуруу юм. Нуруугаа гуужуулагч ашиглан урт бие угаагчаар угаах нь хамгийн тохиромжтой арга юм.