Үс яагаад залуу насанд бууралтдаг вэ?

0
0
289

Та л үсээ эрт бууралтаад байна гээд санаа зовниж байна уу? Тэгвэл энэ нь зөвхөн таньд тохиолддог асуудал биш юм. Эрт үс цайх нь ердийн зүйл хэдий ч зарим тохиолдолд өвчний суурь шинж тэмдэг ч болж өгдөг.

Тиймээс үс цайхад хүргэдэг хэд хэдэн хүчин зүйлсийг уншигч та бүхэндээ сонордуулья.

Таньд магадгүй В12 витамины дутагдал үүссэн

© depositphotos.com

Мэргэжилтэнүүдийн үзэж байгаагаар В12 витамин дутагдах нь буурал үс эрт үүсэхэд хүргэдэг хамгийн чухал шалтгаан юм. Мөн тус витамин дутагдсанаар үс унах шинж тэмдэг илэрдэг байна. Та В12 витамины дутагдалаас сэргийлэхийн тулд өндөг,  үхэрийн мах, туна үагас, хулд загас зэргийг хэрэглэх хэрэгтэй

Та бамбайн булчирхайн асуудалтай байж болзошгүй.

© depositphotos.com

Судалгаагаар бамбайн булчирхайн асуудал нь таны үсний фолликулд шууд нөлөөлдөг байна. Хэрвээ таны үс цайж эсвэл тослог хугарамтгай үстэй болсон бол таны биеийн бамбайн булчирхайн үйл ажиллагаанд доголдол үүссэн байж болзошгүй юм.

Та эрүүл хоол хүнснээс түргэн хоолыг илүүд үздэг.

© depositphotos.com

Хачирхалтай нь эрүүл хоолны дэглэмийг үл тоомсорлох нь мөн энэ төрлийн асуудалтай тулгарахад хүргэдэг ажээ. Шинжлэх ухааны олон судалгаагаар үс бууралтахад ферритин, кальци, витамин D-3, зэс, цайр, төмрийн дутагдал нөлөөлдөг байна.

Та аливаа зүйлд байнга санаа зовж, стрессддэг

© depositphotos.com

Мөн залуу насанд үс бууралтах, эсвэл халзрахыг стресстэй холбон тайлбарладаг. Удаан хугацаанд сэтгэлийн зовиур тээж, уур бухимдалтай явах нь таны үсийг нөхөн сэргээх үүрэгтэй үүдэл эсэд муугаар нөлөөлдөг байна.

Удамшил

© depositphotos.com

Таны цагаан үс эцэг эх, өвөө эмээ нараасаа өвлөж авсан генийн мэдээллээс хамаарч болох юм. Арьс судлаачид хүн төрөлхтний генетик нь хэзээ үс бууралтахыг тодорхойлдог болохыг баталсан билээ.  Хэрэв таны гэр бүлийн хэн нэгэн эрт буурал үстэй болж байсан бол танд үүнтэй ижил зүйл тохиолдож магадгүй юм.

Та химийн бодис, хортой будагтай үсний бүтээгдэхүүн хэрэглэж байж болох юм

© depositphotos.com

Өөрт тань таараагүй шампуни, үсний будаг зэрэг үсний бүтээгдэхэнүүд хэрэглэх нь буурал үстэй болоход иаш чухал түлхэц болдог. Тэдэнд агуулагдах хортой химийн бодисууд нь меланиний түвшинг бууруулж, улмаар таны үс байгалийн өнгөө алддаг байна.

Урьдчилан сэргийлэхийн тулд та юу хийж чадах вэ?

© shutterstock.com
Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь AltNAA
Өшөө Эрүүл мэнд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Унтаж байхдаа ч жингээ хасахад туслах 9 зүйл

Байнга дасгал хийх нь жингээ хасах, эрүүл байх хамгийн сайн арга гэдэгтэй бид бүгд санал н…