Жирэмсэн гэдгээ мэдээд яах ёстой вэ?

0
0
321

Жирэмсэн гэдгээ мэдсэн даруйдаа мэдээж цаг алдалгүй эход харуулж ургийн байдал болоод хэдэн долоо хоногтой зэргээ тодорхойлуулах хэрэгтэй. Жирэмсний витамин ууж эхлэх, хорт зуршил, хүүхдэд хортой хүнснээс татгалзах гэх мэт наад захын зүйлсийг бараг хүн бүр мэддэг учир жирэмсний хугацаагаа арай хялбар бөгөөд аз жаргалтайгаар туулахад тань туслах зүйлсийн талаар бичихээр шийдлээ.

Хамгийн түрүүнд утасны календарь (эсвэл өөртөө зориулан цаасан календарь худалдан авах) дээрээ жирэмсний чухал үеүдээ тэмдэглэх хэрэгтэй. Хяналтад орох хугацаа, хүүхдийн хөгжлийн чухал үеүд болон шинжилгээ өгөх өдөр, лист авах хугацаа, хүүхдийн 40,000 авах үеэ ч тэмдэглэж өгөөрэй. Мөн жирэмсний долоо хоногууд өнгөрөх бүрт нь хэрээсэлж тэмдэглээд яваарай. Ингэснээр хүүхэдтэйгээ удахгүй уулзана гэсэн сэдлийг танд өгч, илүү өөдрөг, аз жаргалтай мэдрэмжээр бялхуулах болно

2. Хувцасны шүүгээгээ эмхэл

 Гэдэс томрохын хирээр өмд, хэт бариу плаж, юбка зэргээс татгалзах хэрэгтэй болдог. Тиймээс сул, биед эвтэйхэн, чөлөөтэй хувцаснуудаа ялгаж, үлдсэн өмсөх боломжгүй хувцаснуудаа далд хийгээрэй. Ингэвэл мэдээж өглөөд цаг хэмнэнэ, мөн шинээр ямар хувцас худалдаж авах хэрэгтэй гэдгээ мэдэхэд тань тусална.

3. Жирэмсний зургуудаа авч эхлээрэй

Нэг байрлалд, ижил хувцастайгаар эсвэл илүү бүтээлчээр сэтгэж, хөгжилтэй, дурсгалтай зургууд ч авч болох юм. Давтамжийн хугацааг өөрт илүү амар байхаар тохируулна. Өдөр бүр, долоо хоног бүр эсвэл сар бүр авах эсэх нь таны л сонголт. Хамгийн гол нь тогтмол авч байх нь чухал. Зураг авах өдрүүдээ календарьдаа тэмдэглээрэй.

4. Хүүхдэдээ зориулан тэмдэглэл хөтөлж эхлээрэй

 Мэдээж юуны ч талаар байж болно. Төрсөн мэдрэмж, бодол, эргэцүүлэл эсвэл жирэмсний чухал үеүдийн талаар ч байж болно шүү дээ. Ямартай ч хүүхэд тань уншихад л дурсгалтай байх хэрэгтэй. Мэдээж үүнийгээ эхоны зураг, зүрхний бичлэг, жирэмсний зургуудаар баяжуулбал илүү сонирхолтой болно шүү.

5. Ижил сард төрөх ээжүүдийн группд элсэх

Яаж ч байсан би ийм группт орж, хов жив ярьж чадахгүй гэж та бодож байгаа байх. Би ч тийм бодолтой байсан. Харин элссэнийхээ дараа зөвхөн хов жив бус чухал мэдээллүүд ч тэнд байдгийг олж мэдсэн. Ижил сартай ээжүүдэд гарч буй өөрчлөлт, шинж тэмдгүүд, ургийн байдлын талаар мэдэж, энэ талаараа ярилцаж, зөвлөлдөж байгаа нь хэн хэндээ үнэхээр хэрэгтэй, тустай юм билээ. Тэгэхээр санаа зоволгүй элсээд, хэрэгтэй мэдээллээ олж аваарай.

6. Утсан дээрээ хэрэгтэй аппликейшнуудыг татаж, суулгах.

Одоо бүгд л ухаалаг утастай болсноос хойш ийм л үед утсаа үр ашигтайгаар ашиглах хэрэгтэй. Биеийн жингээ хянахаас эхсүүлээд хүүхдийнхээ хөдөлгөөнийг тоолох, хүүхдийн долоо хоног бүрийн өсөлт, хөгжлийн мэдээллийг авах олон хэрэгтэй аппликейшнүүд бий. Иймэрхүү цогц жирэмсний аппликейшнүүдээс гадна жирэмсний йогын апп, идэж болох, болохгүй хүнсний талаар мэдээлэл өгдөг апп, жирэмсэн үеийн эрүүл хооллолтын талаар зөвлөгөө өгч, хоолны санаанууд өгдөг апп гээд хайгаад л үзвэл өөрт хэрэгтэй бүхнийг утсан дээрээ төвлөрүүлж болно.

Мөн эхний гурван сард жирэмсний үе болоод төрөлтийн талаар сайтар уншиж судлах хэрэгтэй. Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэж эхэлсэн цагаасаа л хүмүүжиж, хөгжиж, боловсорч байдаг гэдгийг санаарай. Тиймээс жирэмсэн болсон л бол урсгалаараа туулаад өнгөрнө гээд санаа амар явж болохгүй. Сайтар унш, судал. Ялангуяа эхийн биед гарах өөрчлөлтүүдийн талаар маш сайн мэдлэг, мэдээлэлтэй болж байж юу ч болсон сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй байна шүү дээ. Ингэснээр жирэмсний үеийн сэтгэл гутралаас ч ангид байх боломжтой юм шүү.

 

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь AltNAA
Өшөө Жирэмсэн эхчүүдэд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Унтаж байхдаа ч жингээ хасахад туслах 9 зүйл

Байнга дасгал хийх нь жингээ хасах, эрүүл байх хамгийн сайн арга гэдэгтэй бид бүгд санал н…