Жирэмсэний шинж тэмдэг

0
2
3,135

Өвдсөн үед бие таагүйтэх, халуурах, хавагнах гэх мэтээр олон шинж илэрдэг болохоор нэг л биш юм болоод байгааг хүн түвэггүй тааж мэддэг. Харин хөл хүнд болсон гэдгээ мэдэх нь тийм ч хялбар зүйл биш. Үр тогтолт явагдасны маргаашнаас нь юм нь өвдөх, хавагнах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэггүй болохоор арга ч үгүй.

Жирэмсний шинж тэмдэг

Жирэсмний шинж тэмдгүүдийг ерөнхийд нь эргэлзээтэй, магадлалтай, баттай гэж хувааж болно. 

Эргэлзээтэй шинж нь дөрөв байна. Эдгээрт:

  • Хоолны дуршил өөрчлөгдөх. Дуртай байсан хоолондоо дургүй болж, давсалсан, шарсан зүйлс, заримдаа бүр шохой, шавар гэх мэт хачин зүйл дурладаг болно. Түүнээс гадна өглөөгүүр дотор муухайрна.
  • Үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх. Урд огт тоодоггүй, эсвэл дуртай байсан тамхины утаа, үнэртэй ус, сүрчиг зэргийн үнэрт дургүй болно.
  • Эмэгтэйн сэтгэл санаа тогтворгүй болох. Хөгжилтэй сэргэлэн байснаа гэнэт уцаарлангуй болж уйлах гэх мэтээр солонгосын цуврал киноны баатрууд шиг зан ааш нь үе үе огцом өөрчлөгдөг болно.  Мөн өөрт хайртай эсэхийг өдөр хэдэн зуун удаа асууж хань ижлээ уурлуулахаас гадна нойр нь байнга хүрдэг болно.
  • Нүүрээр нөсөөт толбо гарах, хөхний толгой борлох,  хүйснээс умдаг хүртэлх зураас нь цавь хүртэлх  зураас борлоно.

Магадлалтай шинж нь мөн дөрөв байна. Эдгээрт:

  • Сарын тэмдэг ирэхгүй удах.
  • Хөхөөөр хөндүүрлэх, шахахад  цавуурхаг шингэн гарах.
  • Үзлэгээр умайн хүзүү болон үтрээний салст хөхөрсөн
  • Умайн хэмжээ, хэлбэр, байдал өөрчлөгдсөн нь харагдана.

Баттай шинж нь гурав байна:

  • Эхо шинжилгээгээр умайд үр тогтсон өндөгөн эс харагдана.
  • Үр хөврөл, ургийн биеийн хэсэг харагдана.
  • Хүүхдийн хөдөлгөөн, зүрхний цохилтийг ялган таньж, зүрхнийх нь цохилтыг сонсож болно.

Шалтгаан

Жирэмслэх шалтгаан нь өндгөн эс эр бэлгийн эстэй нийлэх гэдгийг бүгд мэдэж байгаа болохоор олон зүйл нурших нь илүүц биз.

Шинж тэмдэг

Сарын тэмдэг саатах нь заавал жирэмсэлсний шинж байх албагүй. Иймд долоо хоног саатасны дараа ирэх тохиодол ч байдаг. Хэрэв биений юм хугацаандаа буюу ирэх ёстой өдрөө ирээгүй бол маргаашнаас эхлээд шулуун гэдэснийхээ дулааны хэмжих замаар жирэмсэн эсэхээ мэдэх боломжтой. Халууны шил /шулуун гэдэсний халууныг хэмжэх зориулалтыг шилийг эмийн сангуудад зардаг/ шулуун гэдсэнд 2 см орчим гүн хийгээд 5-7 минут орчим байлгана. Ингэхэд хэдэн өдөр дараалан шулуун гэдэсний халуун 37 градусаас их байвал гол төлөв жирэмсэлсэн байдаг. Биеийн юм ирэхгүй 1-2 долоо хоног болсон бол эмийн сангаас жирэмсний тест буюу сорилыг худалдан авч үз. Жирэмслэсэн эсэхийг баттай тогтоохын тулд 2-3 өдөр дараалан үзэх хэрэгтэй.

Оношлогоо

Жирэмсний сорил эерэг гарвал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмч нь жирэмсний магадлалтай шинжүүдээс 3-4 байгаа эсэхийг тодруулна. Мөн шаардлагатай гэж үзвэл цусан дахь жирэмсний дааврын түвшинг тодорхойлох шинжилгээг хийнэ. Энэ нь жирэмснийг тогтоох хамгийн найдвартай арга юм. Мөн бага аарцгийн эрхтэний эхо шинжилгээ хийлгэнэ.

Савны гадуурх жирэмслэлт гэгч аюултай эмгэг эрт үедээ жирэмсэнтэй адилхан шинжээр илэрдэг нь харамсалтай. Жирэмсний сорилд ч эерэг гарна. Үүссэн жирэмсэн нь умай дотор байгааг эсэхийг эхо шинжилгээгээр тодорхойлох боломжтой юм.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь AltNAA
Өшөө Жирэмсэн эхчүүдэд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Унтаж байхдаа ч жингээ хасахад туслах 9 зүйл

Байнга дасгал хийх нь жингээ хасах, эрүүл байх хамгийн сайн арга гэдэгтэй бид бүгд санал н…