Жүжигчин Эзэнмөнх, Дуучин Мөнгөнцэцэг хоёр ямар харилцаатай гэв ээ?

0
0
2,192

Цэл залуухан, vзэсгэлэн гоо энэ дуучин бvсгvйд нэг гайхалтай чанар байдаг нь дэндvv өөрийнхөөрөө, элдэв ааш маяггvй.Бvгд л нийгмийн дунд амиа тээж явахын тул ямар нэг баг өмсөх ёстой болчихсон гэх амьдрал дунд тэр өөрийнхөөрөө, дур зоргоороо зорчиж явна.Магад залуу насны гялбаа биз.Эсвэл юугаар ч дутагдаагvй өссөн буюу гэр бvлээсээ авсан чанар ч байж болох.

Нvvрэндээ makeup хийхгvй алхаж явсан ч өгөгдсөн гоо vзэмж нь хvртэл өөлөх юмгvй.Ийм тохиолдолд дур зоргоороо, өөрийнхөөрөө амьдрахгvй гээд ч яах.Айхтар том, хэн хvнд заяадаггvй эрх чөлөө, том хувь заяа билээ.

Оны сvvлээр ТВ25 телевизийн “Дуэт Дуэль” нэвтрvvлгт  /дашрамд зvгээр нэг шоу энтертайнмент хөтөлбөр нь хvртэл цаанаа агууламжтай, нийгмийн хариуцлага нэвт vнэртсэн, иргэнлэг байдаг ТВ25 телевийн хамт олонд жирийн vзэгчийн хувиар талархаж явдгаа хэлмээр санагдав/, жvжигчин Г.Эзэнмөнхтэй хамтран “Эзэмдэгч” нэрээр оролцож, тэргvvн байрын эзэн болсон дуучин Х.Мөнгөнцэцэг “Чин vнэнч” дуугаар анх олны танил болж байв.

Оюутан ахуйгаасаа уран бvтээлийн гараагаа эхлvvлсэн дуучин хамгийн сvvлд “Улаан пальто” киноны дуу, УГЗ Б.Бямбабаярын аялгуугаар бvтсэн “Бvvвэй аялгуу”-г дуулсан. Сургуулиа төгсөөд удаагvй дууны урлагт бvхнээ зориулсан он жилvvд нь тvvнд нийтийн дууны отгон гvнж хэмээх алдрыг өгчээ.Энэ нь зvгээр нэг зvс царайнд бус тvvний мөн чанар, тvvнээс vvдэлтэй авьяас, хvн чанарт нь өгсөн vнэлгээ гэж надад санагдах.

Нэг л уйтгартай ч гэх vv, шинэ содон юмгvй болчихсон нийтийн дууны ертөнцөд өөрөө сvvлийн vед цэл залуу нас, гоо vзэсгэлэн, өвөрмөц хоолойгоороо өнгө жавхаа нэмж орж ирлээ гэж харж байгаа.Нийтийн дууны отгон гvнж гэх нэр алдрын эзэн ч болчихлоо.Энэ цаг vед юу бодогдож байх юм? Ямар аймаар асуулт вэ? (бодолхийлэв). Юун тvрvvн нийтийн дууныхнхаа өмөөрмөөр санагдаж байна.

Нийтийн дуу шинэ содон юмгvй, уйтгартай, сонирхолгvй болчихсон гэж байгаа чинь ч арай дэндvv сонсогдож байнаа, яг vнэндээ.Аливаад vе гэж байдаг нь vнэн, бидний өмнөх vед нийтийн дуу хөгжлийнхөө оргил vед байсан ч байж болох юм.Гэхдээ л бидний vеийнхэн хийдгээ хийгээд явж байгаа. Яг энэ цаг мөчид Я.Одсvрэн багшийн vг санаанд орж байна.

Гол нь манайх зөвөөр хvлээж авч, ойлгож чадаагvйдээ учир нь байгаа гэж ярьж байсан.Тэгэхээр тэгтлээ их таашааж хvлээж авдаг нийтийн дуучдын нэг гэдгээрээ би бахархдаг.Гол нь ард тvмний тэр таашаал, хvндэтгэлийг бид хvлээж авч, уран бvтээлээрээ бэлэг барих нь бидний эрхэм vvрэг гэж бодож явдаг даа. Нийтийн дууны отгон гvнж гэх тодотголыг ямраар хvлээн авч байна вэ?

Яагаад ийм тодотгол, алдрын эзэн болсон гэж бодож байна? Яг vнэнийг хэлэхэд гvнж гэхээр ичмээр санагдсан.Яагаад ингэж нэрлэснийг ч ойлгоогvй.Миний бодлоор “Улаан пальто” киноны нээлтэнд “Бvvвэй аялгуу” дуугаа дуулсны дараа хэвлэлийнхэн тэгж бичснээс vvдэлтэй байхаа. Гvнж гэдэг чинь их л гоё, эрхэмсэг байх ёстой vг биз дээ, тийм vv?

Тийм ч болохоор мэдээж ний нуугvй хэлэхэд гоё санагдсан.Дараа нь биеэ маш гоё авч явах ёстой юм байна гэж бодогдсон.Яг vнэндээ бодит амьдрал дээр би чинь их хамаагvй, хэнэггvй ч гэмээр хvн ш дээ (инээв).Тэгээд гvнж, бvр отгон гvнж гээд эхлэхээр би гоё байх ёстой юм байна гэж бодоод байгаа.Үvрэг хариуцлага оногдуулсан гэх vv дээ. Миний бага нас Говь-Алтай аймгийн Жаргалан суманд өнгөрсөн.Энэ нутагт төрж өссөндөө баярлаж, бахархаж явдаг.

Бага нас хөдөөнийхний жишгээр бvр хөдөө өнгөрсөн.Мал хариулах, ус тvлээ бэлдэх, хонь ямаагаа саах, бvр морь уралдуулах гэх мэтээр өнгөрсөн.Би 3 охинтой айлын том нь.Тиймдээ ч тэр vv, уралдааны морь унадаг байлаа.Сумын наадамд гуравт орж байсан.Одоо ч хөдөө ахуйд их дуртай, хааяа маш их санагалздаг. Аав ээжийн тухайд гэвэл ёстой л vр хvvхдийнхээ төлөө бvхнээ зориулсан жинхэнэ монгол, цаанаасаа буянтай хvмvvс бий.Удам судар ярьвал аавын тал том биетэй, барилддаг, монгол эр хvний шинжийг агуулсан улсууд байсан бол ээжийн тал дуу хууртаа сайн хvмvvс байсан гэдэг.

Миний ингэж яваа нь тэдний маань ерөөл, буян гэж санаж явдаг. Дуучин болох нь таны мөрөөдөл байсан уу, эсвэл хэн нэгний хvсэлт, ятгалга эсвэл хувь тавилан байсан юм болов уу? Ерөөсөө багаасаа дуучин л болно гэж боддог байсан.Ихэнх хvмvvст олон сонголт байдаг бол надад дуучин болно доо гэсэн цор ганц хvсэл, мөрөөдөл байсан.Тэгсэн хэрнээ бvрэг ичимхий.Энд тэндхийн тэмцээн уралдаанд оролцохгvй.

Гэвч миний дуучин болох чин хvслийг аав, ээж хоёр маань маш сайн мэддэг төдийгvй ойлгодог байсан.Тэгээд 6-р ангийн байхаа, төрсөн өдрөөр гэрийн караокены машин авч өгч байсан.Тэр нь микрофонтой.Бас нэг магнитофон авч өгч байсан.Тэрэн дээр нь “Бvстийн цэнхэр нуур” гэдэг дууг дуулж кассетан дээр рекорд хийгээд буцааж сонсоно.Тэгээд өөрийгөө шvvнэ.Нэг тиймэрхvv.Одоо даанч энэ караоке, магнитофон байдаггvй.Хадгалж байхгvй дээ гэж их харамсдаг.Хvvхэд бага насны маань хамгийн сайхан, сэтгэлд тод дурсамжуудын нэг нь.

Тийм бvрэг, ичимхий охин хэзээ анх задарч, өөрийгээ нээсэн юм бол? Магад дуучин болсон нь хувь тавилан байсан юм болов уу гэж боддог.Бодлын хvч гэж ярьдаг даа, юу бодно, тvvнийгээ дууддаг гэдэгт би итгэдэг.Яагаад ч юм хар багын дуучин болно гэж боддог байсан тэр хvчтэй мөрөөдөл намайг дуучин болгосон.Анхны тайз, анх олны өмнө дуулсан нь гэвэл 8-р ангид урлагийн vзлэг болж, манай ангийнхан л оруулсан байх, тэнд оролцож би тvрvvлэв ээ.Хэрвээ тэр урлагийн vзлэгт орж тvрvvлээгvй бол аав, ээж маань намайг яах ч бодолтой байсан юм бол, бvv мэд.

Би хичээлдээ тийм ч сайн би, бас муу ч биш, алтан дундаж хvvхэд байсан.Ганц мөрөөдөл нь дуучин болох.Тэгээд урлагийн vзлэгт орж тvрvvлсэн нь аав ээжид бага ч болов урам, итгэл өгсөн байх.Өнөөг хvртэл хамгийн ихээр урамшуулж, дэмжиж ирсэн хvмvvс гэвэл аав, ээж хоёр, гэр бvл минь.Анхны “Гэгээн хайр” дуугаа дуулж, клипжvvлэхэд бvхий л мөнгө зардлыг аав, ээж хоёр маань гаргаж байсан. Дуэт Дуэль гэснээс нийтийн сvлжээний лайкаар бол та хоёрын өмнө “Холи Доли” тэргvvлж байсан.

Та хоёрын тэргvvлсний шалтгаан юу байсан юм бол? Нийтийн сvлжээний лайк энэ тэмцээнд тvрvvлэх нэг л шалгуур байсан.Тvvнээс гадна шvvгчдийн vнэлгээ чухал.Энэ нь сэтгэмж, өнгө төрх, эмоци зэргийг чухалчилдаг.Бид хоёрын тухайд дуу болгондоо чин сэтгэлээ зориулсан.Үзvvлбэр болгоны маань цаана vзэл санаа нуугдаж байсан учраас тvрvvлсэн юм болов уу.

Жишээ нь, “Дижитал”-ын “Гандан буурахгvй” дууг дуулахдаа Монголын vрс маш олон болтугай гэсэн санааг залуустаа хэлэхийг хvссэн.Монголын хvн ам одоо л 3 сая хvрэх гэж байна.Бидний аав ээж, өвөг дээдэс ямар олон хvvхэд төрvvлж, яаж эрvvл саруул бойжуулж байсан юм бэ?Ажлаа хийнгээ маш олон хvvхэд төрvvлж өсгөж байж.Гэтэл орчин vеийнхэн ганц, хоёр хvvхэдтэй болоод л зогсчихож байна.Хэт хотжоод, бvх юм нь бэлэн болчихоор залхуу болчихдог юм уу даа.

Тоглосон мөнгөөрөө асрамжийн газрын хөгжлийн бэрхшээлтэй хvvхдvvдэд шинэ жилийн бэлэг авч өгсөн. Тvvнчлэн “Сэтгэлийн драм” дуу байна.Юу ч vгvй, зөвхөн хайр сэтгэлтэй хоёр залуу нийлээд сайхан амьдрал босгож болдгийг харуулахыг хичээсэн.Үзэгчид анзаарсан бол эхлээд жирийн нэг сандал дараа нь том, тав тухтай буйдан болж томорч байх жишээний.

Ер нь чинь сэтгэл, зөв бодол байхад амьдрал сайхан болдог гэх vзэл санааг vзvvлбэр болгондоо шингээж өгөхийг хичээсэн.Энэ бvхнийг шvvгчид маань, мэргэн vзэгчид маань олж харан онцолж vнэлсэнд баяртай байна.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь Admin
Өшөө Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

П.Анужин аль нэг ерөнхийлөгчийн хүүхдийг түрүүлсэн гэсэн үү дээ..

Жингийн илvvдэлгvй vрээ тээх, тvргэн тэнхрэх, сvv арвин байхаас эхлээд эрvvл биеийн сайхан…