Би Чулуунчимэгийг ирнэ гэж зөндөө хүлээсэн эцэст нь…

0
0
3,686

Нийтийн дуучдын залуу vеийн төлөөлөл болсон дуучин МУСТА Б.Болд, Э.Чулуунчимэг нар олон сайхан уран бvтээл vзэгч олондоо хvргэж, гэр бvл зохион хөөрхөн охины аав ээж болсон. Гэвч тэдний сайхан хайрын тvvх таван жилийн настай байжээ. Дуучин  Э.Чулуунчимэг өөрийн цахим  хуудаснаа хамтын амьдралаа хоёр тийш болсон тухайгаа  зарласнаас хойш тэдний салалтыг тойрсон мэдээлэл өнөөдрийг хvртэл олны анхааралд байна. Тиймээс дуучин МУСТА Б.Болдтой ярилцлаа.

-Сайн байна уу? Сvvлийн vед сошиал орчинд Э.Чулуунчимэг та хоёрыг тойрсон vнэн, худал нь vл мэдэгдэх  мэдээлэл олны анхаарлыг ихэд татаж байна.  ХМХ-vvдээр бичигдээд  байгаа шиг зvйл  та хоёрын дунд vнэхээр болоо юу?  Таны хувьд  өнгөрсөн хугацаанд чимээгvй явсаар өдийг хvрсэн шvv дээ.  Хоёулаа ярилцлагаа энэ талаар эхлvvлье.

-Юуны өмнө дуунд дуртай Монгол тvмнийхээ энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.  Таван жил ханилсан ханиа, дээр нь vрийг минь төрvvлж өгсөн эмэгтэйг  би өнөөдөр ч гэсэн хvндэлдэг. Зарим vед дуугvй өнгөрөх нь хамгийн зөв хариулт болдог. “Олгой хагаравч тогойн дотроо” гэдгийн адил би эцэг хvний хувьд хувийн амьдралаа бусдад дэлгэж  охиныхоо ирээдvйд хар толбо vлдээхийг хvсээгvй.

Чукагийн  хэлж ярьсан болгонд нь чулуу шидээд байвал эцсийн дvндээ охинд маань л муугаар нөлөөлнө. “Танай аав, ээж чинь ингэдэг, тэгдэг байсан” гээд л найз нөхөд нь дараа нь шоолбол муухай шvv дээ. Тиймээс би эр хvнийхээ хувьд энэ бvхний хажуугаар  чимээгvй л явсан гэх vv дээ.  Бидний л амьдрал болохоос бусдын амьдрал биш.  Бусдад сайн, муугаа ярилаа гээд юу өөрчлөгдөх vv, юу ч өөрчлөгдөхгvй.

-Танай аав ээж  хадаг яндараа буцааж авсан гэдэг нь vнэн vv? Эсвэл  энэ нь танай нутгийн ёс юм уу?

Ёс гээд байх юм биш ээ. Уг нь энэ тухай Чука  өөрөө ээжтэй утсаар ярьсан  яриа нь байдаг  л даа. Чука   манай ээж аавын  байранд  ирээд  “Хадаг, мөнгөн аягатай сvvг чинь  vvдний жижvvрт vлдээчихлээ шvv, аваарай ” гэж хэлээд  явсан байдаг юм. Ээж жижvvрийн өрөөнд очиход  vнэхээр л хадаг, мөнгөн аягатай сvv vлдээчихсэн байсан.  Ийм л зvйл болсон.

Чука намайг сайн, муугаар хэлж болно харин, ижий аавыг маань хvртэл vvнд оролцуулж байгаад таагvй санагдаж байна.  Өнгөрсөн хугацаанд бидний амьдралд хамгийн их тусалж дэмжиж,  ар талыг хариуцаж, охиныг маань  өсгөсөн хvмvvс бол миний аав, ээж хоёр.  Тухайн vед Чука  хэвлэлд өгсөн ярилцлагууддаа хvртэл  хадмуудаа магтдаг л  байсан.

Гэтэл одоо хамгийн муу хадмууд болчихоод л явж байна.  Миний аав, ээж хоёр Чукатай ам зөрж байхыг би лав харж байгаагvй. Би бусдын  аав, ээжийг ийм тийм гэхгvй. Манай хадмууд сайн хvмvvс. Төрvvлж өсгөсөн сайхан охинтой нь  би таван жил ханилж,  хөөрхөн охинтой боллоо. Ийм байтал эцэг эхэд нь  би юу хэлэх билээ.

-Охинтойгоо байнга уулзаж байгаа юу?

-Хvvхэдтэйгээ аль болох ойр байхыг л хичээж байна. Одоогоор охин  маань ээжтэйгээ   амьдардаг.  Хаа хаанаа л  бид хувь уран бvтээл, ажил төрлөө хийгээд л явж байна. Миний хувьд уран бvтээлдээ оролгvй бараг найман сар болсон байна. Энэ хугацаанд зvгээр суусангvй,  “B sound” продакшныхаа ажилд илvvтэй төвлөрч  найзуудынхаа хэд хэдэн тоглолтыг амжилттай зохион байгууллаа.

Чукатай учиргvй барьцаж байгаа юм шиг шинэ дуу, цомог гаргаад байхыг хvссэнгvй, багагvй харзнасан гэх vv дээ. Харин одоо уран бvтээлдээ орох цаг болсон. “Амьдрал” хэмээх нэртэй шинэхэн уран бvтээлээ саяхан өлгийдөн авлаа. Цааш цаашдаа олон сайхан уран бvтээлийг сонсогчиддоо хvргэх болно.

-Та фэйсбvvк хуудаснаа хариу шvлэг постолсон нь дахиад л олны анхаарлыг багагvй татсан. “Зоригтой бай миний хань Зорилго хийморьтоо бардаж амьдар Эр хvн энэ гэрийн ноён нуруу Эвгvvд тvvртвэл хань нь тvшчихнэ” гээд л их сайхан vгтэй.  Э.Чулуунчимэгийн шvлгэнд хариу барьсан шvлэг гэж ойлгож болох уу?

-Миний зохиосон шvлэг бол мэдээж биш. Шvлгийн vг нь  миний амьдралтай  ойр санагдсан учраас Чукад зориулж постолсон.  Хэзээд,  ямар ч тохиолдолд,  магадгvй бид өөр өөр замаар явсан байлаа ч гэсэн хань  нь чиний талд  vргэлж байна шvv  гэдэг утгыг илэрхийлэхийг хvссэн.  Гэтэл vvний дараахан биднийг  “Шvлгээр байлдлаа” гээд л янз бvрээр их бичсэн. Эр хvний ноён нуруу гэж байна, Чукагийн бичсэн vг, vйлдэл бvрт нь хариу vзvvлээд байвал утгагvй биз дээ.

Э.Чулуунчимэгийн өөрт тань зориулж бичсэн шvлгийг уншаад яг ямар мэдрэмж төрсөн бэ?

-Хатуу vгтэй шvлэг байсан. Уншаад мэдээж таатай мэдрэмж төрөхгvй нь лавтай. Тэр шvлэгний дараа таньдаг хvн бvхэн над руу залгаад л “Та хоёрын дунд юу болоо вэ” гээд л  маш их асуусан.  Муу юм хурдан хvмvvст хvрдэг, мөн манайхан бусдын амьдралд  ямар их дурладаг юм бэ гэдгийг  тэгэхэд л ойлгосон.

-Дуучин Х.Мөнгөнцэцэг  та  хоёрыг холбоотой гэж ярьдаг. Үнэн vv?

Үгvй ээ. Мөнгөө бид хоёр  нэг ангийн сайхан найзууд. “Сvvлийн тэмээний ачаа хvнд” гэдэг шиг манай ангийн төгсөгчдөөс хамгийн сvvлд тоглолтоо хийсэн хvн нь дуучин Х.Мөнгөнцэцэг байсан. Гэвч маш их хэл аманд өртсөн дөө.

Найзынхаа тоглолтыг зохион байгуулсны дараа Чукагийн  шvлэг ч  нийтлэгдэж “Мөнгөө бид хоёрыг холбоотой” гэх явган яриаг улам хvчтэй болгосон. Бид жирийн л сайхан найзууд. Өнгөрсөн зунаас эхлэн  тоглолтын  талаар нь  ярьж,  ирэх жил  тоглолтыг нь  зохион байгуулна гэдгийг  Чука ч гэсэн  мэдэж л байсан.

-“Хайртай хvнтэйгээ яаж ч муудалцсан гэсэн  ард нь эвлэрэх зай vлдээж бай” гэдэг. Та хоёрын  хувьд эвлэрэх орон зай vлдээгvй гэж vv?

-Сошиал орчин болон бусад мэдээллийн хэрэгслvvдээр янз бvрийн мэдээлэл гарах тусам бидний харилцааг улам сэвтvvлж  байна. Бидний амьдралын нэг хувийг ч  хvмvvс мэдэхгvй атал дэндvv мэддэг юм шиг зvй зохисгvй vгээр доромжилж байгаад би vнэндээ харамсаж байна.  Сvvлдээ ч энэ бvхэнд дөжирч байх шиг байна. Манайхан хэт нэг тал руу туйлшрах юм.

Магадгvй би телевизийн нэвтрvvлэгт  ороод уйлж унжвал намайг өрөвдөж, магтаад л  энэ хорвоо дээр надаас өөр сайн хvн байхгvй юм шиг надад дуртай болчих тийм л туйлширамтгай нийгэмд бид амьдарч байна. Гэлээ гээд би тэгэхгvй ээ.  Миний нулимс гарах нь амархан ч  гагцхvv vнэн нулимс унадаг  юм./Бодолд автав/

Гэр бvлээ  авч vлдэхийн тулд  та юу хийсэн бэ?

-Би аав хvний хувьд охиноо маш их бодсон. Хvvхдээ өнчрvvлэхийг ямар ч эцэг  хvсэхгvй шvv дээ.  Хvvхэд элэг бvтэн амьдрал дунд өсөж хvмvvжих ёстой. Эцэг эх болно гэдэг  хvvхдийнхээ өмнө ихийг хvлээх асар их хариуцлага юм байна гэдгийг  ойлгосон. Гэр бvлээ авч vлдэхийн тулд хэн ч хичээнэ, би ч хичээсэн. Чукаг би  эргэж ирэхийг хvлээсэн. Араас нь ч гvйсэн. Эцэст нь эргэж ирэхээргvйгээр явжээ гэдгийг тvvний бичсэн, ярьсан болгоноос  ойлгосон.

Залуу гэр бvлд хандаж юу хэлэх вэ?

-Хамгийн гол нь эв найртай, биенээ ойлгодог байх нь чухал.  Амьдрал зохионо гэдэг маш том хариуцлага.  Эхлээд өөрийгөө  амьдралд бэлдэх нь чухал.  Эр хvн  амьдралаа аваад явчих чадамжтай болсон хойноо л  эхнэр авах нь тохиромжтой vе юм уу даа.  Мөн удам судрыг нь сайтар судлаарай гэж залуустаа зөвлөе.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь Admin
Өшөө Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Жүжигчин Эзэнмөнх, Дуучин Мөнгөнцэцэг хоёр ямар харилцаатай гэв ээ?

Цэл залуухан, vзэсгэлэн гоо энэ дуучин бvсгvйд нэг гайхалтай чанар байдаг нь дэндvv өөрийн…