Манай хохирогч охин 6 цаг зодуулсан гэж байгаа боловч эсрэг талаас няцааж 5 минут болсон гэгчлэн өөрсдийгөө мэдээж өмгөөлж шийтгэлээс бултах

0
15
28,921

Солонгос улсад амьдардаг манай Монгол улсын 13 настай охиныг сургуулийнх нь Солонгос сургач эгч нар өөрсдийнхөө гэрт аваачиж хориж байгаад архиар шахаж зодсон аймшигтай хэрэг гарсан. Солонгос улсын үндэсний бүх мэдээний сувгуудаар уг мэдээ цацагдсан байгаа. Уг хэргийн талаар Монголчуудын эрхийг хамгаалах ТББ дээр уулзаж тодруулга авсаныг хүргэе.

Юуны өмнө Монголд сошилиар яваад байгаа энэ зодуулсан нүүр нь хавдсан охины зураг нь уг хэрэгтэй холбоогүй бөгөөд энэ хэрэгтэй хамаатуулж бас 1 өөр охины сэтгэл санааны байдлыг дордуулахгүй байхыг олон нийтээсээ хүсэж байна! Уг Солонгос 4 охинд зодуулсан 13 настай сурагч охин болон онц ноцтой хэрэг хийсэн 4 солонгос охины нүүр царайг эх сурвалжууд чадахаараа нууцлаж байгааг хэлэх байна. Ингээд 2021 оны 07 сарын сүүлээр болсон уг хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

  • Сайн байна уу Бүх Монголчууддаа мэнд хүргэе. Өнгөрсөн 5 дахь өдөр утасаар дуудлага ирээд хохирогч охины ээж холбогдож хэргийн талаар хэлсэн. Бичлэгийг нь хараад үзэхэд үнэхээр аймаар хэрэг байсан тул энэ охинд туслаж эрхийг нь хамгаалахаар шийдсэн. Тэгээд хагас сайн өдөр Бусан хотын Кемеру өөрийн биеэр очиж охинтой болон ээжтэй нь цаг гаргаж очиж уулзаад анхан шатны эхний бичлэгээ бэлтгэж өөрсдийн сошиал пэйж хуудас дээр тавьсан. Өмгөөлөгч авах хуулийн байгууллагаар явахад төлбөр мөнгөний бололцоо танил тал ховор учир олон нийтийн тусламж дэмжлэг бидэнд маш чухал учир Солонгос улсын хэвлэл мэдээллийг ашиглаж энэ мэдээллийг олон нийтэд цацаж дэмжлэг авахыг хүссэн. 1 дэх 2 дох өдрүүдээс эхлэн сэтгүүлчид бидэнтэй холбогдож энэ хэрэг албан ёсоор өчигдөр Солонгос улсын хэвлэл мэдээллээр албан ёсоор цацагдсан байгаа.

Хэргийн процессийн талаар яриач, Монгол охины сэтгэлзүйн байдал хэр байгаа вэ? Ээж нь ямар байр суурьтай байна? Ямар арга хэмжээ авах гэж байна вэ?

  • Хохирогч охинтой уулзахад маш хэцүү байдалтай байсан. Итгэл найдвар нь бүр үхчихсэн байсан. Эцэг эхийнх нь хувьд визгүй Монгол ээж аав учир Солонгосын цагдаа сэргийлэх хуулийн байгууллагаруу хамаагүй очиж охиныхоо эрх ашгийг хамгаалая гээд шаардлага тавиад байж чадахгүй бөгөөд уг гэр бүлээс Солонгос хэлэндээ ганц гайгүй нь хохирогч охин маань өөрөө байсан. Охин өөрөө өөрийнхөө төлөө, дөнгөж 12 хон настай мөртлөө өөрийнхөө хохирлыг нэхэмжилсэн өргөдлөө өөрөө бичиж цагдаагийг газар өөрөө гаргаад цагдаа сэргийлэхтэй өөрөө чадахаараа ойлголцохыг хичээд харьцаад явсан байналээ.  Анхан шатандаа цагдаа нар маш хүнд сурталтайгаар Нотлох баримт байхгүй бол яаж ч чадахгүй шүү дээ! гэсэн байдлаар, дээр нь эцэг эх нь хууль бус гадаад юм чинь эд нар яаж ч чадахгүй гэсэн байдлаар эмэгтэй цагдаа нар мөртлөө маш бүдүүлэг харьцсан байсан.  Тийм учраас сүүлдээ хохирогч охины маань итгэл найдвар мөхчихсөн байсан. Тэгээд ээждээ хэлэхдээ: – Би таньд хэлсэн биздээ цагдаад хандаад нэмэр байхгүйээ. Хэрвээ намайг цагдаа нарт хэлэх юм бол ална гэсэн, хаа явсан газарт минь очиж амийг минь хорооно гэсэн. Би тэд нарт зодуулж байхдаа хүртэл зүгээр үхчихмээр санагдсан гэж хэлж байжээ. Хэн ч туслахгүй ингэж хүчгүйдээд байгаа нь охины итгэлийг бүр мохоочихсон байсан. Цагдаа нарыг харахаараа, цагдаатай ярьхаараа Өөө эд нар чинь тусалдаггүйн байналээшдээ гэсэн хандлагатай болсон байсан.
  • Одоо ч гэсэн хэвлэл мэдээллээр бүх баримт нотолгоо цацагдчихаад байхад эсрэг талын 4 охины 2 нь бага насны буюу 14 наснаас доош гээд шийтгэл авахгүй өнгөрчихөөд байгаа. Тэр 2-н 1 охин нь одоо ч гэсэн манай Монгол охиныг месенжерээр Чи худлаа яриад байгаач гэд элдэв үгээр харааж доромжилж дарамтлаад байж байгаа. Маш урт хараал дарамталж байгаа.

Манай Монгол охин яагаад тэр 4-г дагаж яваад гэрт нь очиж зодуулахаар болчихвоо. Архи уулгааз 6 цагийн турш дарамтлаж зодох нь юунаас болсон юм бол?

  • 4 охины 1 охиныг нь манай хохирогч Монгол охин маш сайн таньдаг, 4-р ангиасаа хойш уулзаж гадаа хамт тоглодог эгч нь байсан. Тэр эгчдээ итгээд л эгчийнхээ найзынд очсон юм байналээ. Тэр гэрт ямар ч насанд хүрсэн хүн байгаагүй, тэр гэрт амьдардаг охины эцэг эх нь байр түрээслээд өгчихсөн ямар ч хараа хяналтгүй тэр гэрт өсвөр насны охидууд архи дарс уугаад иймэрхүү хэрэг хийгээд суудаг байсан. Тэрийг мэдэхгүй таньдаг эгчийнхээ найзынд очиж байна гэж бодоод ийм хэрэгт хохирогч болсон байгаа.

Монголд сошилиар яваад байгаа энэ зодуулсан нүүр нь хавдсан охины зураг нь уг хэрэгтэй холбоогүй бөгөөд энэ хэрэгтэй хамаатуулж бас 1 өөр охины сэтгэл санааны байдлыг дордуулахгүй байхыг олон нийтээсээ хүсэж байна! Уг Солонгос 4 охинд зодуулсан 12 настай сурагч охин болон онц ноцтой хэрэг хийсэн 4 солонгос охины нүүр царайг эх сурвалжууд чадахаараа нууцлаж байгааг хэлэх байна.

Ээж нь таньтай холбогдоод хэвлэл мэдээллээр дүүрэн цацагдчихсан. Одоо бол энэ хэрэгийг цагдаа нар анхаарахгүй байж чадахгүй байх. Бүр илүү анхаарч ажиллах байх гэж найдаж байна. Таны хэлсэнээр 2 охин нь насанд хүрээгүй гээд хариуцлага хүлээгээгүй, харин нөгөө 2 охин нь ямар хариуцлага хүлээсэн юм бол? Одоо хэрэг цагдаагийн хэлтэс дээр яваа юу? Прокурорт шилжсэн үү? Ямар шатандаа яваа бол? Цаашид яаж шийдэгдэх шинжтэй байгаа вэ?

  • Одоогийн байдлаар 2 хүүхэд нь хуулийн гадуур хэрэг үүрэхгүй, ямар ч хариуцлага үүрэхгүй хуулийнхаа дагуу  10-14 нас хүртлэх болохоор ямар ч арга хэмжээ авхагдаагүй байгаа. Нөгөө 2 охин нь 14-18 нас хүртлэх бол харицлага үүрнэ гэхдээ насанд хүрсэн хүн шиг биш өсвөр насны хүүхдийн хариуцлага үүрнэ. Одоогоор прокурор луу шилжчихсэн тодорхой хэмжээгээр хорионд байгаа.
  • Энэ хэрэг хамгийн анх манай хохирогч охин өөрөө өргөдлөө бариад намайг ингэж хохироочихлоошдээ гэд өөрийнхөө миний эрхийг хамгаалаад өгөөчээ гэд явж байхад цагдаа нар нотлох баримт байхгүй гэдэг шалтгаанаар энэ хэргийг байцаахгүй хаачихсан байсан гэж байгаа. Энэ бичлэг цацагдаад гадуур зарагдаад ирсэн чинь хохирогч охины сургуулийн хамт сурдаг сурагчийн эцэг эх олоод цагдаагийн байгууллагын газар ийм хэрэг гарсан байна ийм бичлэг гадуур зарагдаад явж байна, ингэж болохгүй шүү дээ гэд хандсан байсан. Гэтэл цагдаагийн байгууллагаас хэрэг хаагдчихсан гэд авч хэлэлцээгүй байсан. Тэгээд хөндлөнгийн эцэг эх нь хохирогч охины ээжид хандаад бичлэгийг хохирогч охины ээжид нь месенжерээр илгээсэн байсан.
  • Уг нотлох баримт болох бичлэгийг цагдаагийн газар өгсөн ч гэсэн цагдаа нар бас л сайн хөдлөхгүй байсан учраас хохирогч болон хохирогчийн ээж нар өөрсдийн нүүрийг нууж байгаад  эрхээ хамгаалуулах үүднээс өөөрийнхөө чадах хэмжээгээр Фэйсбүүк, Инстаграмд тавьж үзсэн байналээ. Гэтэл эсэргээр нь цагдаа нар гэрт нь ирээд энэ бичлэгээ устга гээд бичлэгийг нь устгуулчихсан байсан. Ингээд цагдаа нарын дорд үзсэн, хүнлэг бус, эелдэг бус, хэрцгий хандлага нь үргэлжлээл яваад байсан. Хэргийн талаар тодруулахаар ээж нь цагдаад хандах бүрт ямар нэгэн мэдээлэл өгдөгүй, таны яриаг ойлгохгүй байна гэх мэтчилэн амыг нь тагладаг байжээ. Ээж нь аргаа ядаад та нар арга хэмжээ авч чадахгүй иймэрхүү байдалтай бид нарыг дорд үзэж харьцаад байх юм бол бид өөрсдийнхөө хэмжээнд арга хэмжээгээ авая гээд манай байгууллагаруу хандсан билээ.
  • Бид уг хэргийн талаар өөрсдийнхөө хувийн мэдээллийн сурвалжаас илүү Солонгосын хэвлэл мэдээллээр цацах нь үр дүнтэй гэж үзсэний үүднээс Солонгосын хэвлэл мэдээллээр цацуулж чадсан.

Энэ хэрэг хийсэн 4 охины эцэг эхүүд нь ямар байр суурьтай байгаа юм бол? Харж хандах хүнгүй бол манай Монгол охины хохирлыг яаж барагдуулах вэ?

  • Эсрэг талын буюу хэрэг хийсэн 4 охины 2 нь л хариуцлага хүлээхээр болсон байгаа. Би хувиасаа хохирогч охин болон ээжээс нь тэдгээр охидын эцэг эх нь хүний ёсоор хүүхдүүд нь ийм хэрэг үйлдчихсэн байхад мэдэхгүй биш мэдэж байгаа, шийтгэл хүлээсэн ч бай хүлээгээгүй ч бай хүний ёсоор ирж уучлалт гуйсан уу гэж асуусан. Гэтэл одоог хүртэл 1 нь ч ирж уучлалт гуйгаагүй. Өнөөдрийг хүртэл нэлээн хэдсэн сар болчихоод байхад. Уг хэрэг 7 сарын сүүлээр болсон 6 цагийн турш гар хөлийг нь хүлж зодсон бичлэг байгаа. Тэрийгээ нуух гэж дараагаар бүтэн өдрийн турш хохирогч охиныг нууж хорьсон байсан. Би бодохдоо хариуцлага хүлээх гэж байгаа 2 охины шийтгэл нь маш хөнгөхөн, хэрэг хийсэн охидын нүүр царайг нь олон нийтэд ил тавихгүй хамгаалчиж байгаа. 1 ёсондоо гэм хийсэн хүүхдүүдийн бүх мэдээлэл нь хамгаалагдаад байгаа болохоор өөрсдийгөө юу хийчихвээ гэж гэмшихгүй яваад байгаа гэсэн үг. Энэ бол Солонгос улсын хуулийн цоорхой. Одоо яг ямар шийтгэл өгөхийг би хэлж мэдэхгүй байна. Шүүхээр орж байж тодорхой болно. Гэхдээ энэ хэрэг олон нийтэд танигдчисан байгаа учраас шүүх хурал нь чанга яваха байх гэж найдаж байна. Солонгосын SBS хэвлэл мэдээллийг харахад Манай хохирогч охиныг өмөөрсөн, хэрэг хийсэн охидын өмнөөс уучлалт гуйж байна гэх мэтчилэн сэтгэгдлүүд ард иргэдээс нь ирж байгаа нь ажиглагдсан.

Өмнө нь Солонгос захиралдаа зодуулсан Манай Монгол бүсгүйн хэрэг бас одоог хүртэл шийдэгдээгүй явж байгаа. энэ хэрэг дээр ч гэсэн Монгол сурагч охин цагдаагийн хэлтэс дээр очиход бичлэгийг нь өөрөөр нь устгуулаад, хэрэг хаагдчихсан гээд явж байна. Яагад бид нар дээр болж байгаа хэрэг дээр цагдаа нар нь ингээд тоохгүй байгаад байна. Эд нар угаасаа идгэж ажилладаг улс юмуу? Эвсэл гадаад хүн, Монгол хүн гэхээр нь ингэж хандаад байна уу? Визгүй хүн гэхээр ингэж хандаад гадуурхаад байна уу?

  • Солонгос улсын үндсэн хууль чинь өөрөө Солонгосын ард түмний төлөө үйлчилнээ, Солонгосын цагдаа болгон Солонгосын иргэний төлөө үйлчилнээ гээд заагаад өгчихсөн хар хайрцганд. Тэхээр хүний эрх талаас нь гадаад иргэний төлөө ажиллах уу үндсэн хуулиа дагаж Солонгос хүнийхээ төлөө ажиллах уу? Миний цалинг гадаад иргэнээ татвараас төлөөд байгаа юу? Солонгос хүний ажиллаж олсон татварын мөнгөөр цалинжиж байгаа юу гэдгээс хамаараад ердөө л Солонгос иргэнийхээ төлөө ажиллана гэдээ урьдал болгодог. Ингээд Солонгосын цагдаа Солонгос иргэнээ хамгаалаад ирэхээр гадаадын иргэний эрх зөрчигдөж эхлэдэг.

Хэрэг болсон явдлаас хойш 5-6 сарын хугацаа өнгөрчихсөн байгаа учираас сэтгэлзүйн хувьд хохирогч охин маань их хүнд байгаа байх. Монголчууд бид нар яаж туслаж чадах вэ? Яах ёстой вэ? Яавал дээр байна вэ?

  • Энэ хэргийг бид мэдээж Солонгосын хэвлэл мэдээллээр олон нийтэд цацаж чадсан эхний зорилгодоо хүрч чадсан. Иймээс Солонгос улсын эрүүгийн хуулиараа шийдэгдэнэ гэж найдаж байна.
  • Нөгөө талаараа хохирогч охины сэтгэл санааны байдалд хэрэг хийсэн 4 охинд ямар хариуцлага хүлээлгэх вэ? гэдэг маш чухал. Иргэний шүүхээрээ давхар сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх эрхтэй байгаа бөгөөд. Иргэний шүүхээр охины 6 цаг зодуулж 24 цаг хоригдсэн хохирлыг мөнгөн дүнгээр үнэлээд хуулийн дагуу нэхэмжлэх нь зүйтэй байгаа бөгөөд уг нэхэмжлэх төлбөрийг барагдуулах нь охины эмчилгээ эрүүл мэнд сэтгэл санааг бага ч гэсэн дээрдүүлнэ гэж бодож байна. Гэхдээ ингэж иргэний шүүхээр явахын тулд маш сайн мундаг өмгөөлөгч хэрэгтэй байгаа. Хэрэг нэгэнт ийм дээрээ тулсан тул чадварлаг сайн өмгөөлөгч гарч ирсэн ч төлбөрөө өндөр дугарах байх.
  • Манай хохирогч охин 6 цаг зодуулсан гэж байгаа боловч эсрэг талаас няцааж 5 минутын бичлэг хийсэн гэгчлэн өөрсдийгөө мэдээж өмгөөлж шийтгэлээс бултах болно. Одоогоор өмгөөлөгч аваагүй байгаа. Мөнгөний боломжгүй байгаа.
  • Хохирогч маань 3 хүүхэдтэй айлын том бөгөөд ээж нь өнөө маргаашгүй 4 дэх хүүхэдээ төрүүлэх болчихсон жирэмсэн. Аав нь ганцаараа ажил эрхлэж байгаа учраас уг гэр бүлд өмгөөлөгч худалдаж авах ямар ч боломжгүй байгаа.

Тэгвэл уг асуудлаар Хүний эрхийн төлөө тэмцэrч, “Дaлд хvн” хүний эрхийн байгууллагын үүсгэн байгуулагч Б.Ууганбаяр нэгдэж, дорBитой хариу арга хэмжээ авахыг олон нийт, бусад хүний эрхийн байгууллагууд болон төрийн байгууллагуудад уриалав.

Тэрбээр “Монгол Улс нь өөрөө хvнийхээ үнэ цэнийг бaйхгvй б0лг0чихсон учраас гадны улсууд хүртэл д.э.э.p.э.л.x.э.ж байна. С0л0нг0с эмэгтэйн өг3гөнд хүрсэн гэж бөөн юм болж байсан бол монгол нялх 0хин хvчиpхийлvvлж бaйхaд бид арга хэмжээ авах хэрэгтэй. БНСУ-д үйл ажиллагаа явуулж бyй хvний эрхийн байгууллагатай хамтарч ажиллана. Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам энэ асуудал дээр aнхaaрлaа хандуулна уу” гэлээ.

Дараах линк хаягийг дарж ороод Солонгос улсын ерөнхийлөгчид гомдол гаргах сайтруу хандаарай.

https://www1.president.go.kr/petitions/602674

Уг хандалт нь 200,000 санал хүрэх юм бол ерөнхийлөгчийн ажлын алба хариуцаж шийдвэрлэх боломжтой болох юм.

 

 

 

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь Admin
Өшөө News

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

UFC-д хүч үзэх мөрөөдөлтэй холимог тулаанч

Энэ  удаагийн  онцлох тамирчнаар холимог тулаанч Б.Баттөрийн тухай хүргэхээр бэлтгэлээ. Ца…