Солонгос иргэний амь аварсан Монгол бүсгүй: Хөлийн чимээнээр нуугдчихсан

0
0
3,188

Бөмбөрцгөөр сонин хачин ихтэй. Хэд хоногийн өмнө БНСУ-ын Гуанжу хотын нэгэн орон сууцанд гал түймэр гарав. Цонхны төмөрнөөс зуурсан  нэгэн залуу тусламж хүснэ. Түүнд Монгол бүсгүй тусалж, галыг унтраасан юм. Зоригт Монгол бүсгүйг Зундуйхүүн Ундармаа гэдэг. Улаанбаатар хотод төрж өссөн. Тэрбээр, БНСУ-д ажиллаж амьдраад 13 жил болж байгаа аж.

Ингээд иргэний үүргээ биелүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа түүнтэй цахимаар холбогдож, цайны цагаар нь цөөн хором ярилцсан юм.

Таны тухай мэдээллийг цахим сүлжээнээс олж уншаад холбогдсон юм. Тухайн өдөр яг юу болсон юм бэ?

-Бүтэн сайн өдөр гэртээ амарч байсан. Гэтэл байрны гадна нэг хүний “119 дуудах уу” гэх нь сонсогдсон. Цонхоо онгойлгоод хартал манай дээд давхрын айлын цонхны төмөрнөөс нэг хүн зүүгдчихсэн байлаа. Тэгэхээр нь маш хурдан байшингийнхаа дээвэр лүү гараад юу болсныг асуутал “Гал түймэр гарсан. Хажуу айл руу цонхоор нь дамжиж орох гэсэн боловч эзэнгүй байх шиг байна. Хөдөлж чадахгүй байна. Нохойтойгоо хоёул байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь дээвэр дээрээс олсоор татах санаатай олс хайсан ч олдоогүй. Мөн олсоор ганцаараа татвал хүч хүрэхгүй унагаах байх гэж бодсон. Тэгээд гал гарсан айлын хаалгыг нь гаднаас нь онгойлгосон. Ингээд гурван давхарт байдаг гэрээсээ ус зөөж галыг унтраасан юм. Гал унтраагаад дуусахтай зэрэгцээд галын машин, аврах ангийнхан ирсэн. Шатаар өгсөх хүмүүсийн хөлийн чимээ сонсоод  сая нэг ухаан орж би “нуугдчихсан”. Учир нь визгүй. Өөрөөр хэлбэл, хууль бусаар хараар оршин суудаг.

Таны бие зүгээр үү?

-Тухайн орой миний бие эвгүй оргиод унтаж чадахгүй байсан юм. Утаа их залгисан. Өглөө нь босоод байрны эзэн рүүгээ залгаж “Хууль бусаар оршин суудаг болохоор эмнэлэг орж чадахгүй. Нэг хүнтэй хамт явмаар байна” гэж хэлсэн. Удалгүй гал гарсан айлын хүн надтай ирж уулзаад “Утаанд 15 минут байсан болохоор хэн ирж тусалсныг хараагүй. Гал команд 28 минутын дараа ирсэн. Та байгаагүй бол бэртэх байлаа. Маш их  баярлалаа. Хамт эмнэлэг явах уу” гэсэн. Эмнэлэгт очиж бүх шинжилгээ хийлгэсэн. Ерөнхий биеийн үзүүлэлт сайн гарсан. Утаа залгисан болохоор эм бичиж өгсөн. Одоо биеийн байдал сайн байгаа.

БНСУ-д хууль бусаар оршин суудаг хүмүүс эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад асуудал бий юу?

-Асуудалгүй. Хориотой зүйл байхгүй. Даатгалгүй болохоор эмнэлгийн төлбөрт хөнгөлөлт байхгүй. Би яагаад ганцаараа эмнэлэг яваагүй вэ гэхээр болсон үйл явдлаа тайлбарлах шаардлага гарна гэж бодсон. Тиймээс Солонгос хүнтэй хамт явахыг хүссэн юм.

Та тухай мэдээлэл цахим тархаж, танаас Солонгосын телевиз ярилцлага авсан гэсэн үү?

-Солонгосын өдөр тутмын сониноос ирж ярилцлага авсан. Телевиз нь тухайн үеийн бичлэг олж авахаар ажиллаж байгаа. Бичлэг олоод ирж ярилцлага авна гэж ярьсан.

Та хууль бусаар оршин суудаг гэлээ. Хүний амь аварч сайн үйлс хийсэн хүнд БНСУ-аас виз олгох хууль журам байдаг уу? Магадгүй танд виз олгох боломжтой болов уу?

-Яг энэ асуудлыг зохицуулсан хууль байдаггүй. Тухайн байрны эзэн, гал гарсан айлынхан бүхий л зүйлээр туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Би ч олон жил хууль бусаар амьдарч байгаа болохоор хууль ёсны визтэй болохыг хүсэж байгаагаа дуулгасан. Гэхдээ би тэр хүнээс хариу нэхэж туслаагүй шүү./инээв/

Энэ асуудлаараа Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамтайгаа холбогдож тусламж хүссэн үү?

-Холбогдсон. Орон тоо хүний нөөц маш муу болохоор хамт явж чадахгүй. Өөр хүнтэй яваад бидний зүгээс шаардлагатай зүйл гарвал залгаарай гэсэн. Тэгэхээр нь хэд хоногийн дараа залгасан чинь утсаа аваагүй. Би БНСУ-д 13 жил амьдрахдаа анх удаагаа Элчин сайдын яамнаасаа тусламж хүслээ. Үйлчилгээ авч чадахгүй юм шиг байна.

Цар тахлын энэ үед БНСУ-ын Засгийн газраас ямар бодлого баримталж ажиллаж байна? Бараа бүтээгдэхүүний үнэ өссөн үү?

-Бараа бүтээгдэхүүний үнэ өсөөгүй. Үйлчилгээ маш сайн үзүүлж байна.

Коронавирусийн энэ үед халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж, өөрийгөө хэрхэн хамгаалж байна вэ?

-Би нэг үйлдвэртээ 11 жил ажиллаж байна. Амны хаалтаа сайн зүүж, гараа сайтар угаагаад дархлаажуулалтад хамрагдсан.

Ойрын хугацаанд эх орондоо ирэх төлөвлөгөө бий юу?

-Гэр бүлийнхнээ санаж байна. Хоёр хүүхэд маань том болчихсон. Охин маань төрж, би эмээ болсон. Тиймээс гэртээ харихаар яарч байна. 2022 онд эх орондоо очих төлөвлөгөөтэй байгаа. Аав ээжийгээ асарч хамт баймаар байна.

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Г.Мичидмаа

 

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь Admin
Өшөө News

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Манай хохирогч охин 6 цаг зодуулсан гэж байгаа боловч эсрэг талаас няцааж 5 минут болсон гэгчлэн өөрсдийгөө мэдээж өмгөөлж шийтгэлээс бултах

Солонгос улсад амьдардаг манай Монгол улсын 13 настай охиныг сургуулийнх нь Солонгос сурга…