Хүүхдийн мөнгөний тал хувийг хуримтлал хэлбэрт шилжүүлнэ

0
0
239

Хүүхэд бүрд сард бүр олгодог 100 мянган төгрөгийг зогсоохгүй гэдгээ Засгийн газар мэдэгдсэн. Судалгаагаар “Иргэдийн 30 хувь нь хүүхдийн мөнгийг шууд хадгаламжид хийдэг бол 70 хувь нь хэрэглээндээ зарцуулж байна. Мөн нийт эцэг, эхчүүдийн 20-30 хувь нь хүүхдийн мөнгийг зохисгүй хэрэглэдэг буюу хүүхдэдээ зарцуулдаггүй” гэжээ.

Хүүхдийн мөнгө олгосны дараах өдрүүдэд архи, тамхины худалдаа өсдөг төдийгүй хүүхдийн мөнгөө барьцаалан бусдаас зээл авах, машин зээлээр авах үзэгдэл ч бий болжээ.

Мөн хүүхдийн мөнгийг 20 мянган төгрөгөөс 100 мянган төгрөг болгон нэмсний дараа Монгол Улсын нийт хүүхдийн тоо 1.2-1.3 сая болж, богино хугацаанд өссөн байна. Ирэх онд улсын төсвөөс халамжид гурван их наяд төгрөг зарцуулна. Үүний 1.4 их наяд төгрөг нь хүүхдийн мөнгө. Гэхдээ хүүхдийн мөнгийг 2022 оны эхний сараас эхлэн тодорхой хувийг бэлнээр, тодорхой хувийг тухайн хүүхдийн хадгаламж руу шилжүүлэх замаар олгоно. Ингэхдээ хүүхдийн мөнгийг олгохдоо 50 хувийг авах 50 хувийг хадгалах, эсвэл 40/60 гэх мэт хувилбарыг эцэг эхчүүдэд санал болгох юм. Хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа маш олон айл өрх байдаг учраас  олголтыг шууд зогсоохгүйгээр аажмаар хадгаламж хэлбэр рүү шилжих, цаашлаад хүүхдийн ирээдүйд нь хөрөнгө оруулалт болгох бодлого Засгийн газар баримталж буй.

Мөн 0-5 хүртэлх насны хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөг өгч, 5-аас дээш насны хүүхдүүдэд хуримтлал үүсгэх гэх мэтээр насаар нь зааглах хувилбарыг Засгийн газар судалж байна. Учир нь 0-5 насны хүүхдүүдэд хийсэн хөрөнгө оруулалт хамгийн өндөр өгөөжтэй байдгийг судалгаагаар тогтоожээ.

2022 оны сүүлийн хагас, 2023 оноос хүүхдийн мөнгийг эцэг, эх нь шууд хэрэглэх хэмжээг нь багасгаад хадгалах хувийг нь нэмэгдүүлэх, хадгалж байгаа тохиолдолд төрөөс илүү урамшуулал олгох, урт хугацаанд хадгалж байгаа бол инфляци болон бусад эрсдэлээс хамгаалах зэрэг зохицуулалт хийж өгнө. Хүүхдүүдэд хуримтлал үүсгэхдээ Тэтгэврийн нэрийн данс шиг хоосон данс болгохгүй, Ирээдүйн өв сантай хүүхдүүдийн дансыг холбох ажИнгэснээр зургаан настайгаасаа хүүхдийн мөнгөө хуримтлуулахад 18 нас хүрэх үед 19-20 сая төгрөгийн хуримтлалтай болно гэсэн үг.

Нөгөө талдаа хуримтлал нэрийдлээр арилжааны банкинд эргэлдүүлэх, эсвэл тэр мөнгийг өөр зүйлд захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг ийм увиагүй шийдэл явж байна уу гэх хардлага бий.

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ЗӨВХӨН ХАЛАМЖИЙН БОДЛОГО ГЭЖ ХАРЖ БОЛОХГҮЙ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ халамжийг хөдөлмөрт шилжүүлэх төрийн бодлогын талаар өнгөрсөн есдүгээр сард “Монгол Улсын нийт хүн амын 80 хувь төрөөс олгодог халамжийг ямар нэгэн хэмжээгээр хүртдэг бөгөөд үүнд зориулж улсын төсвийн 30 хувийг зарцуулдаг. Цалинтай ээж, хүүхдийн мөнгө зэрэг халамжийн бодлого цар тахлын үед үнэхээр хэрэгтэй байсан. Хүүхдийн мөнгийг зөвхөн халамжийн бодлого гэж харж болохгүй. Энэ бол ирээдүйн маш том хөрөнгө оруулалт. Бид 1.4 их наяд төгрөгийг бэлнээр өгөөд яваад байх уу. Гэтэл үүнээс болж хөдөлмөр эрхлэхгүй байх сэдэл өгч байна гэдэг шүүмжлэл гарч буй юм.

Бид хүүхдийн мөнгийг одоо байгаа хэмжээгээр нь хуримтлуулах, өөрөөр хэлбэл хадгаламжтай Монголыг бүтээх бодлогын шинэчлэл рүү цаг алдалгүй орох шаардлагатай байна. Хүүхэд мөнгөө хуримтлалаар авна гэсэн үг. Ирээдүйн өв сан зэрэг ирээдүйд ашиглах сангуудад мөнгөн гүйлгээ хийж, тухайн иргэн амьдралын зах руу хөл тавих үед 15-20 орчим сая төгрөгийн хадгаламжтай болсон байх бодлогын шинэчлэл хийж чадвал ирээдүйд боловсрол, эрүүл мэндийн баталгаатай, орон сууцтай иргэдийг бий болгоно. Ингэж чадвал дундаж давхаргыг бий болгох үндэсний тогтолцоог бий болгож, хуримтлалын нэгдсэн сангийг эхний суурийг тавина” гэж мэдэгдэж байв.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь Admin
Өшөө News

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Манай хохирогч охин 6 цаг зодуулсан гэж байгаа боловч эсрэг талаас няцааж 5 минут болсон гэгчлэн өөрсдийгөө мэдээж өмгөөлж шийтгэлээс бултах

Солонгос улсад амьдардаг манай Монгол улсын 13 настай охиныг сургуулийнх нь Солонгос сурга…