Хойд Солонгосын нэг оюутан Хятадаас буцаж ирэхдээ “Squid Game” цуврал киноны хуулбарыг авч ирж, олшруулсан киногоо нэг ангийн оюутнуудад зарсан аж.
Гэтэл “Squid Game” цувралыг үзсэн оюутнууд болон бусад хүмүүсийг хууль сахиулах байгууллагууд баривчлан саатуулжээ. Тэднийг өнгөрсөн долоо хоногт БНХАУ-тай хиллэдэг хойд нутгийн Хамгёнг мужаас баривчилсан байна.
Оюутнуудыг баривчилсан уг үйлдэл нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тэргүүтэй эрх баригчдын баталсан “Хүүхэд, залуучуудад гадаадын соёлыг нэвтрүүлэхгүй байх тухай” хуулийн заалтыг хэрэгжүүлсэн анхны тохиолдол болж байгаа юм байна.
Тус хуульд Өмнөд Солонгос, АНУ зэрэг хөрөнгөтөн улсын үзэл баримтлалыг тусгасан урлаг, соёлын бүтээлийг сурталчилсан тохиолдолд дээд хэмжээ онооно гэж заасан байдаг аж.
“Squid Game” киног тараасан Хойд Солонгосын оюутанд #цаазын #ял оноожээ