Н.Батмөнхийн баярт зориулсан хандив одоогоор 10 сая төгрөг давжээ!

0
0
166

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2021.11.25/ эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдийг төрт ёсны түүхт тэгш ойнууд давхацсан онцгой жил, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медалиар шагнасан.

Уг зарлигт Алтан гадас одонгоор Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн үйлчлэгч Ноосонгийн Батмөнх, Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ажилчин Гялааны Бямбадорж, Нийслэлийн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам, талбайн мастер Самбуугийн Жаргалсайхан нар шагнагдсан билээ. ТҮК-ийн ажилчдын шагналыг эзнээ олсон шагнал хэмээн цахим орчинд сайшааж буй. Тэр дундаа Зам, талбайн үйлчлэгч Н.Батмөнхийн талаар иргэд илүүтэй онцолж байна. Түүнийг “Одонгийн найраа хийхэд нь зориулж хандив цуглуулья” гэсэн санаачилгыг дуучин Нара буюу М.Нарантуяа бүсгүй санаачилж өчигдөр оройноос эхлэн хандив цуглуулж эхэлсэн.

Тэрбээр “Жинхэнэ Монголын төлөө ажиллаж, шагнуулсан ТҮК-ийн ажилтан энэ эрхэм хүнд ард түмэн нь “Алтан Гадас”-ийн найрыг нь нижгэр хийгээд өгье. Шагналын найр гэж хийдэг гэсэн. Хэдүүлээ ганц ганцхан мянган төгрөг хандивлая. Олон жил тайзан дээр гараагүй ч би дуулж хуурдаад найранд ирэх эгэл хамт олонд нь баяр нэмнэ. Хандив өргөхийг хүсвэл М.Нарантуяа миний Хаан Банкны 5163372057 тоот дансанд шилжүүлнэ үү. Нэг ч төгрөг дутаалгүй, шилэн данс хөтөлж хүлээлгэн өгнө” гэжээ.

Хандив цуглуулах LIVE хийснээс хойш 10 минутын дараа 1,5 сая төгрөг цугларсан байсан бол өчигдөр шөнө 00:48 цагийн орчимд 10.800.000₮ цугларсан болохыг М.Нарантуяа цахим хуудастаа бичжээ.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь AltNAA
Өшөө News

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Оpocын 3өн билгийн тyлааны шилдэг ТАВ-д үлдээд буй зaйрaн Б.Эрдэнэсан жүжигчин Жижгээ, Цогтоог юу гэж 3өгнөж байсан бэ

ТНТ телевизийн 3өн билгийн тулаан нэвтрүүлгийн шилдэг ТАВ-д Монголын зaйрaн Б.Эрдэнэсан шa…