Холливудийн одууд дүрээ бүтээхийн тулд юуг даван туулсан бэ?

0
0
208

Холливудын алдартай одуудын бүтээсэн дүрийг үзээд бид тэднээр бахархдаг. Тэгвэл одод дүрээ бүтээхийг тулд ямар хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж дүрээ бүтээснийг мэддэггүй билээ.

Том Круз – Сүүлчийн самурай

Америкийн жүжигчин продюсер Том Круз  “Сүүлчийн самурай ” кинонд Нейтон Альгрен залуугийн дүр бүтээхийн тулд  япон хэл болон сэлэмний урлагт суралцжээ.

Женнифер Лоуренс – Өлсгөлөн тулаан

Женнифер Лоуренс тус кинонд тоглохын тулд барилдаж, хаданд авирч, нум сум харваж сурчээ. Ингэхдээ Америкийн мэргэжилтэн Хатуна Лонгоос суралцсан байна. Жүжигчин бүсгүй тус кинонд тоглоход бүх л анхаарал, сэтгэлээ төвлөрүүлжээ.

Бенедикт Камбербэтч – Шерлок

Домогт мөрдөгчийн дүрийг бүтээхийн тулд Британи жүжигчин өөрийн авьяас чадвараа бүрэн дайчлахаас гадна, хийл тоглож сурсан байна.

Киану Ривз – Жон Уик

Киану Ривз “Жон Уик” кинонд тоглохдоо мэргэжилтнүүдээс суралцаж, винтов буу, гар буугаар буудах зэргийг суралцжээ.

Хлоя Грейс Море – Хэрэв би үлдвэл

Хлоя Грейс Море  Хэрэв би үлдвэл  кинонд дүр бүтээхийн тулд  долоон  сарын турш тасралтгүй бэлтгэл хийсний үр дүнд морин хийл тоглож  сурчээ.

Жессика Альба – Нүглийн хот

Жессика Альба Нүглийн хот кинонд  тайчигч бүсгүй Нэнси Каллаханы дүрийг бүтээхийн тулд  тайчих урлагт суралцах хэрэгтэй болжээ. Жессика өдөр бүр Лос-Анжелес болон Нью-Йорк хотуудын стриптиз клубээр зочлох болсон байна.

Райан Гослинг – Ла-Ла Лэнд

“Ла-Ла Лэнд” киноны гол дүрд тоглохын тулд Райан  Гослинг төгөлдөр хуур тоглож сурсан байна. Тэрээр зураг авалт эхлэхээс гурван сарын өмнөөс төгөлдөр хуураар хичээллэх болжээ.

Натали Портман – Хар хун

Натали Портман дүрээ бүтээхийн тулд н балетын урлагт суралцжээ. Кино зураг авалт эхлэхээс нэг жилийн өмнөөс жүжигчин бүсгүй хувийн дасгалжуулагчтай өдөрт 5-8 цагийн шаргуу бэлтгэл хийж эхэлсэн байна.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь AltNAA
Өшөө Entertainment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Хүүхдээ зөрүүдлэхээс урьдчилан сэргийлэх эцэг эхчүүдэд өгөх 9 зөвлөгөө

Хүүхдүүд олон шалтгаанаар өөрийгөө зөвөөр ойлгуулдаггүй, гэхдээ хамгийн нийтлэг зүйл бол т…