ТЕГ: Хаан банк 2.3 сая иргэний мэдээллийг алдсан байж болзошгүй!

0
0
556

Хууль зүйн байнгын хороо болон Инновац, цахим бодлогын  байнгын хороод хамтран хуралдаж Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат БНХАУ-ын сайт дээр хоёр сая Монгол хүний мэдээллийг зарна гэсэн мэдээлэл гарсан талаар тодруулав.

Түүний асуултад ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ “2.3 сая иргэний мэдээлэл гэдэг асуудал нь хакеруудын алдагдсан мэдээллийг зардаг хар зах маягтай сайт байдаг. Энэ сайт дээр зарагдаж байсан мэдээлэл байгаа. Энэ мэдээлэл нь аравдугаар сарын 6-нд анх тухайн сайтад тавигдсан. Тус асуудлыг манайхаас шалгах ажлын хэсэг гараад ажиллаж байна.Тавигдсан мэдээллээс эхний ээлжид харахад, Хаан банкны мэдээлэл гэдэг нь дансны дугаар болон ил тавигдсан мэдээллээс дүгнэж болохоор байгаа. Цааш шалгаж байгаа учраас энэ асуудлаар нийтэд мэдээлэх боломжгүй байна. Шаардлагатай бол энэ талаарх мэдээллийг УИХ-д танилцуулж болно” гэв.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь Admin
Өшөө News

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Жүжигчин Эзэнмөнх, Дуучин Мөнгөнцэцэг хоёр ямар харилцаатай гэв ээ?

Цэл залуухан, vзэсгэлэн гоо энэ дуучин бvсгvйд нэг гайхалтай чанар байдаг нь дэндvv өөрийн…