Солонгост толгойгоо эргэтэл загнуулж байхдаа МАНАН-гийн өлөн бөөснүүдийг хичнээн үзэн ядав

0
0
2,658

БНСУ-д ажиллаж байгаа залуу монголчуудын бодит үнэнийг цахим хуудсандаа бичжээ.

Тэрбээр “Солонгост ирээд хэдхэн хонов. Харийг зорьж амьдралаа өөд нь татах санаатай нэгэн корей нарын ажилчин. Би Монголд төрийн албанд зургаан жил ажилласан. Сардаа гар дээрээ 470-500 мянган төгрөг авна. Муулаад байдаг төрийн албаныхан яг үнэндээ 80 хувь нь над шиг л амьдардаг. Би гэхэд эмнэлэгт ажилласан. Эмч багшийн амьдрал хэцүү байна гэж нийгмээрээ ярина.  Үнэндээ эмнэлэгт эмч нар сургуульд багш нар арай дориун цалинтай нь. Мэдээж тэд илүү боловсорсон хүмүүс болохоор аргагүй. Харин бусад ажилтан албан хаагчид оршин байдаг гэдгийг манайхан мэддэггүй дурсдаггүй. Манайх гэдэг айл 3 хүүхэдтэй. Цалин авч ажил хийж байгаа ч гэсэн амьдрал яг уруудах процессоор явагдаж байв.

Хуримын бөгж минь сүүлийн 3 жил ломбарднаас салсангүй. Солонгост мөнгө олно. Тийшээ явж ажил хий гэсэн яриаг олон жилийн өмнө сонсож байсан ч би нэг их тоож байсангүй. Цагаа тулахаар цаг үе хоолой боохын алдад бууж өгөхөөс яалтай. Ингээд л явахаар шийдлээ. Барилгын ажил нь маш хүнд ганц минут зогсвол загнуулдаг.

Мөнхийн хөдлөж байх ёстой гэх үгсийг олон сонссоор ирэв. Гэрт маань байдаг 5 кг  туухайг эс тооцвол оффисын ажилтай надад өөр өргөсөн юм байхгүй. Ингээд л ирээд хар ажил өнөөх барилгадаа очиж үзлээ дээ. Олигтой хийхгүй бол маргааш гологдоно. Тэгээд ажилгүй мөнгөгүй гэж бодсоор нэлээн гүрийгээд л дайраад байв. Хий гэснийг нь ойлгоод цуг яваа Монголчуудаа дагаад л аль болох зүгээр зогсохгүй хөдлөөд л байв. Хөлс гэж уяа морь шиг цутгана.

Каскаа тайлбал торгуулах болохоор ханцуйгаараа нэг шудраад л гүрийсээр. Ажил өглөөний 07.00 цагт эхэлж өдрийн 04.00 цаг өнгөрөөд бууна.     Орой тийшээ гарын хүч суларч байна. Нэг Солонгос өвгөн намайг том гэдэстэй гэв. Уг нь 80 кг жижигхэн гэдэстэй шүү дээ. Тухайн үедээ инээлдээд өнгөрсөн ч маргааш намайг авсангүй жийгдэв.

Тэр орой хамгийн сайхан нь ажлаасаа буугаад гар дээрээ шууд цалингаа авав. Ажлын маань үнэлгээ 130.0 мянган вон бөгөөд ажил олгогч самушлын эзэн 10 хувийг авна. 117 мянга. Монгол мөнгөөр 234 мянга. Ганцхан өдөрт сарын цалингийн талыг олчихов. Маргааш нь гологдсон ч дараагийн 4 өдөр өөр барилга дээр ажиллав. 120 бөгөөд 10 хувиа өгөөд 108 г авна. Солонгост ирээд 7 хонохдоо 5 өдөр борлогдож 2 өдөр жийгдсэнээр. Хоёр сарын цалингаа 5 хоногт олчихсон байдаг байгаа. Манай Монгол нээрээ арай байна. Би ганцаараа ингэж явсан бол миний буруу би дурдахгүй. Гэтэл энд 10-30 мянган монголчууд байна. Ихэнх нь ардаа үр хүүхэдтэй амьдралтай улс. Үр хүүхдүүдийнхээ дэргэд өсөж торних эгдүүтэй ааш зан үйл хөдлөлийг нь хором бүр харж суух шиг жаргал байхгүй. Бид энд нас яваад мөнгөтэй болоод харих ч хүүхдүүдийнхээ хамгийн гоё хөөрхөн эгдүүтэй мөчүүдийг үзэхгүй өнгөрөөнө.

Юу ч байгаад бид цаг хугацааг худалдаж авч ухрааж чадахгүй. Солонгост толгойгоо эргэтэл загнуулж байхдаа МАНАН-гийн өлөн бөөснүүдийг хичнээн үзэн ядав. Тэд нарт ганцхан хувь ичих нүүр санаа зовох сэтгэл хүн чанар байсан бол 10 удаагийн хулгайгаа 2 удаад нь больсон бол Монголчууд дэлхийгээр нэг тарж газар газар ингэж явах байсан гэжүү. Эмч, багш цагдаа юу юу байдаг билээ.

Монголын боловсролтой масс энд багагүй байна. Хүүхнүүд нь айлын шал жорлонг гялтайтал угааж хурууны өндөг нь цэврүүтээд л. Эрчүүд нь эндхийн хамгийн боловсролгүй улсуудад загнуулан барилга дээр хог шүүрдэж новш хог хаягдлыг нь зөөж явна даа хөөрхий.

Энд бидэнд томроод байгаа Солонгосчууд хүнд санаагаа зөв тайлбарлаад өгч чадахгүй хашгирч орилохоос өөр ид шидгүй ямар ч боловсролгүй зайрмагныхаа гялгар уутыг хотын төвд машины цонхоор шиддэг улс.

Боловсролтой ухаалаг улс хүн рүү үсчиж хашгирахаасаа илүү тайлбарлаад ойлгуулахыг хичээнэ. Бидний үе ингээд өнгөрдөг байж. Хойч үедээ илүү сайхан улс үлдээхийн төлөө бүгд шүгэл үлээгч буруу амиа бодогч бэртэгчин улсуудыг шүүмжилж ичээж байгаасай. Бид л дуугай чимээгүй байвал дараа үе маань бидний яг энэ замналаар явахад ойрхон байна. Буруу шударга бус юмыг бид хүлээн зөвшөөрч болохгүй. Хүүхдүүд маань ч худал барилддаг бөх үзээд таашаал авдаг бидний тэнэг мангар үеийг битгий давтаасай. Хэдүүлээ юм үзээд ирэхээрээ ухаажна сайхан амьдарна.

Төр засгаас гуйх юм. Та нар биднийг сайхан амьдруулах гэж хичээх шаардлагагүй. Харийн орноос очсон мөн нь гар хөдлөж байгаа бүх хүмүүсийн ажил хөдөлмөр бизнес үйлдвэр үйлчилгээнд л битгий хурган, ишгэн, ухнан, хуцан дарга нараа явуулж л бүү гай дарамт болоорой.

Туслахгүй юмаа гэхэд оролцохгүй дарамтлахгүй байхад Монголчууд чадна. Нэвт норсон ажлын гутал минь. Цааш нь болъё доо. Агсам тавьж байгаа юм шиг санагдчихлаа” хэмээн бичжээ.

Г.Ганаа

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь AltNAA
Өшөө Lifestyle

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Оpocын 3өн билгийн тyлааны шилдэг ТАВ-д үлдээд буй зaйрaн Б.Эрдэнэсан жүжигчин Жижгээ, Цогтоог юу гэж 3өгнөж байсан бэ

ТНТ телевизийн 3өн билгийн тулаан нэвтрүүлгийн шилдэг ТАВ-д Монголын зaйрaн Б.Эрдэнэсан шa…