Япончууд дунд алдартай цэгэн иллэг болох “Шиатсу” нь төрөл бүрийн өвчнөөс ангижруулна

0
0
99

“Шиатсу” хэмээх цэгэн иллэг япончуудын дунд ихээхэн алдартай. Үүнийг эрхий хуруугаараа тусгай цэгүүд дээр дарж хийдэг бөгөөд өдөр тутамдаа тогтмол энэ дасгалыг гүйцэтгэснээр төрөл бүрийн өвчнөөс ангижирч чаддаг байна. Иллэгийг тодорхой цэгүүд дээр цагийн зүүний дагуу болон цагийн зүүний эсрэг тойрог байдлаар хийдэг аж. Ингээд танд “Шиатсу” цэгэн иллэгийг хэрхэн хийх талаар танилцуулъя. Дагаад хийгээрэй.

Дүрэм:

1. Юуны түрүүнд зурагт заасны дагуу тухайн цэгийг олж 30 секундын турш зөөлөн дарах хэрэгтэй.  Энэ нь тухайн хэсгийн цусан хангамжийг сайжруулах болно.

2. Үүний дараа 9 удаа цагийн зүүний дагуу, 9 удаа цагийн зүүний эсрэг эргүүлээрэй.

3.  Цэг тус бүрт 3-4 минут массаж хийхэд л хангалттай.

Цэг 1:

Нойргүйдэл, толгойны өвчин, тархи таллан өвдөх, мэдрэлийн өвчний үед.

Тархины зулайн төв хэсэгт энэхүү цэг байрлана. Эртний Хятад эмч нар энэ цэгийг “100 өвчний цэг” хэмээн нэрлэдэг ажээ.

Үүнээс гадна унтахынхаа өмнө нуруугаа бүлээн усаар 8-10 минутын турш хүзүүнээс доош шавших хэрэгтэй.  Дараа нь дулаан алчуураар биеэ арчаад шууд хэвтээрэй.  Ингээд та хангалттай сайн унтах болно.

Цэг 2:

Хараа муудах, хамар битүүрэх

Нүдний дотор хэсгээс 0.3 см-ийн зайд оршино. “Тод гэрэл” нэртэй цэг.

 

Цэг 3:

Толгой эргэх, толгойны урд хэсэг өвдөх, давсаг

2-р цэгийн дээр байрлана. Хэрвээ 3-р цэг дээр дарахад өвдөж байвал та шээсний замын үрэвсэлтэй байх магадлалтай. Тиймээс дүрмийн дагуу массаж хийснээр дөнгөж эхэлж буй өвчнийг анагааж чадна.

Цэг 4:

Хараа муудах, толгой таллаж өвдөх

Хөмсөгний төгсгөлд байрлах бөгөөд “Хулсны утас” хэмээн нэрлэгддэг цэг юм.

Цэг 5:

Даарах, нойргүйдэх, толгой өвдөх, толгой эргэх, хараа муудах

Хамрын үзүүрээс эхлэн босоогоор байрлана. “Сүмтэй уулзалдах” гэсэн нэртэй. Хэрвээ таны хүүхэд гэнэт даарч, халуурч байгаа мэт болбол санаа зовох зүйлгүйгээр 5-р цэг дээр иллэг хийгээрэй. Харин танд дээрх шинж тэмдгүүд илэрч байгаа бол мөн энэхүү иллэггийг хийхэд илүүдэхгүй шүү.

Цэг 6:

Толгой таллан өвдөх

Нүдний гадна талаас 0.6 см-ийн зайд орших цэг нь тархи таллан өвдөх асуудлыг шийдэх болно.

Цэг 7:

Толгой өвдөх, толгой эргэх, нүд өвдөх, сэтгэл санааны хямрал

“Нар” нэртэй энэхүү цэг хөмсөгний төгсгөл болон чих хоёрын хооронд оршино.

Цэг 8:

Толгой өвдөх, толгой эргэх, хэл яриа муудах, ходоод өвдөх, гайморит

“4 цагаан” цэг нь доод зовхиноос нэг см хүүхэн харааны эгц доор байрлана. Энэ хэсэг дээр дарахад өвдөж байвал та ходоод гэдэсний асуудалтай байх магадлалтай.

Цэг 9:

Нүүрний мэдрэлийн цэг

Уруулны гадна захаас 1 см-ийн зайд оршино.

Цэг 10:

Бамбай булчирхай томрох, хэл яриа муудах, хүзүүний булчингийн үрэвсэл

Эрүүний урд хэсгээс хойш үргэлжлэх булангаас доор байрлана. Энэ цэг дээр ирэх үед та хонхорхой мэдрэх болно. Хэрвээ та хүзүүгээ эргүүлж чадахгүй, ямар нэгэн асуудалтай байвал 10-р цэгийн массажийг хийгээрэй.

Цэг 11:

Ухаан алдах, шоконд орох, нүүр хавагнах, нүүрний мэдрэлийн асуудал

Хамрын үзүүр, дээд уруулны гуравны нэгт байрлах энэхүү цэгийг хятадууд “Хүний дундаж” хэмээн нэрлэсэн байна.

Цэг 12:

Ухаан алдах, шоконд орох, нүүр хавагнах, нүүрний мэдрэлийн асуудал, тархины үйл ажиллагаа сайжруулах, дотоод эрхтэний үйл ажиллагааг сайжруулах

11 дүгээр цэгийн харалдаа доод уруулны доор байрлана.

 

Цэг 13:

Стрессийн эсрэг, айх, сэтгэл санаа хямрах

Эрүүний доод хэсгийн төвд “анти-стресс” цэг байрладаг. Айх, муу мэдээ сонсох, сандрах үед эрхий хуруугаараа энэ цэг дээр дараарай.

Нүүрний иллэг хийснээр таны бүх биеийн ядаргаа тайлагдаж, та тайвшрах болно. Харин ямар нэгэн өвчин мэдэрсэн бол та өөрийн өвчтэй эрхтэнд илүү анхаарал хандуулж, эрүүл мэндэд тань муугаар нөлөөлөхөөс урьдчилан сэргийлж чадна.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь AltNAA
Өшөө Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Эмээ маань энэ жорыг бэлтгэж хэрэглээд Уушгины цэрээ амар ховхлох болсон!

Намар өвлийн сэрүүн улиралд нимгэн хувцасласнаас эсвэл дархлаагаа сэргээх хоол хүнс бага х…