Сонирхолтой баримтууд: Хүн төрөлхтнийг айдаст автуулсан үйл явдлууд

0
0
91

Амьдрал дээр заримдаа үнэхээр итгэхийн аргагүй, бүр магадлалын онолоор ч тайлбарлах боломжгүй хачирхалтай зүйлс тохиолдох юм. Дэлхий ертөнц хэзээд нууцлаг болоод ойлгомжгүй зүйлсээр дүүрэн байдаг болохыг доорх хачирхалтай болоод аймшигтай түүхүүд нотлох бизээ. Ингээд та бүхэндээ хүн төрөлхтнийг айдаст автуулсан үйл явдлуудыг танилцуулъя.

1.Бодит буг чөтгөр

Бид бүхний сайн мэдэх “Conjuring 2” гэх алдарт аймшгийн киног бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн болохыг та бүхэн мэдэх бизээ. 1977 онд нэгэн гэр бүлд итгэхийн аргагүй явдал тохиолдож, тавилга нь хөдөлж, элдэв дуу чимээ гарч, бага охин нь яг л галзуу хүн мэт аашилж эхэлсэн юм. Өдрөөс өдөрт байдал улам хүндэрсэн бөгөөд тэдэнд туслахаар сүнсний ангуучид болох хосууд гэрт нь ирж, охины биед хөгшин эрийн сүнс орсон болохыг мэдэгдсэн байдаг. Тухайн үед охин агаар дээр хөөрч, аймшигт хоолойгоор ярьж, хүн бүрийн нуруугаар хүйт даалгадаг байсан хэмээн ойр дотныхон нь ярьжээ. Харин энэхүү айдас төрүүлэм түүхийг уран бүтээл болгож олонд хүргэсэн нь багагүй амжилт олж, үзэгчдийн таашаалд нийцсэн юм.

2.Шатсан бие

1957 онд Флорида мужид Мэри Ризер (Mary Reeser) гэгч 67 настай бэлэвсэн эмэгтэй Флорида муж дахь гэртээ сандал дээр сууж байгаад шатаж нас барсан байна. Түүний бараг бүх бие үнс нурам болтлоо шатсан байсан боловч хамгийн хачирхалтай нь гал эргэн тойрондоо огт авалцалгүй унтарсан аж. Цагдаагийн газар болон Холбооны Мөрдөх Товчооныхон бүсгүйд чухам юу тохиолдсоныг тогтоож чадаагүй бөгөөд түүний биеэс гавлын яс болон углааштай хөл нь үлдсэн билээ. Мөн гал гарсныг мэдээд унтраахаар хүрч ирсэн гал сөнөөгч эр байшинд ороод шууд л хачин үйлдэл хийж, ухаан балартаж унасан бөгөөд хүн бүр л үүнийг далдын хар хүч, муу ёр, чөтгөр шүглэсэн газар байж гэхчлэн ярьдаг аж.

3.Утга нь үл ойлгогдох үхэл

1999 оны зун цагдаа нар АНУ-ын Миссури мужаас Рики ЭмСиКормик (Ricky McCormick) гэх эрийн цогцсыг олжээ. Түүний цогцсыг олоход хүн харахын эцэсгүй болтлоо хуваагдаж, задарч тасарсан байсан төдийгүй нас бараад 7 хоног болсон байж мэднэ гэх дүгнэлт гарсан юм. Харин тэрээр ямар шалтгааны улмаас аймшигтайгаар амиа алдах болсныг хэн ч олж мэдэж чадаагүй бөгөөд 2011 онд Холбооны мөрдөх товчооноос Рикигийн халаасанд байсан бичгийг ил болгожээ. Тус бичигт код байсан төдийгүй энэ бүхэн зүгээр ч нэг үхэл байгаагүй гэдэг нь тогтоогдсон хэдий ч хэргийн үнэн зөвийг олж чадаагүй юм.

4.Нэг цагт хоёр өөр газар байсан бүсгүй

Хосууд нэгэн үдэш гайхалтай оройн зоог барьж, гадуур зугаалан болзоонд явжээ. Харин тэднийг гэртээ эргэж ирэхэд эхнэр нь комьпютерийнхээ ард суучихсан ажлаа хийж байв. Хосууд балмагдан, юу ч хийж ярьж чадалгүй өрөөндөө орж, хэсэг суусны дараа гэнэт ухаан орж юу болоод байгааг гайхан зочны өрөөндөө эргэж очиход эхнэр нь байхгүй болсон байжээ. Эхнэр, нөхөр хоёр адилхан зүйл харсан болохоо ойлгож, энэ чухам юу байсныг тайларлаж чадалгүй хоцорсон гэдэг.

5.Усны савнаас олдсон цогцос

2013 оны 1-р сарын 26-ны өдөр Элиза Лам (Elisa Lam) гэх алга болсон охины цогцос олдсон юм. Угтаа бол тэрээр Лос Анжелес, Санта Круз, Сан Диего, Сан Франциско зэрэг хотуудаар аялах төлөвлөгөө гаргаж, аян замдаа гарчээ. Тэрээр эхлээд Лос Анжелес хотод очин, “Cecil” гэх зочид буудалд байрлан, аялалын зурагнуудаа гэр бүлийнхэндээ хуваалцаж, хаана яваагаа байнга мэдэгдэж байв. Харин охин гэрийнхэндээ тус зочид буудалд нэг сонин хүн байгаа тухай хэлж байсан удаатай бөгөөд удалгүй алга болсон аж. Цагдаа нар буудлыг шалгаж үзэхэд хяналтын камерын бичлэгт Элиза хэн нэгнээс нуугдаж хаалганы ард зогсож байгаа нь харагдсан бөгөөд үүнээс хойш дахин түүний дүрс огт харагдаагүй юм. Тэд охиныг бүтэн 18 өдөр хайж, 19 дэх өдрөө буудлын дээвэр дэх усны саванд живсэн байхыг олжээ. Чухам хэн түүнийг хөнөөсөн болохыг одоо хэр нь олж тогтоож чадаагүй байгаа билээ.

6.Түргэний машины жолооч

Нэгэн үдэш түргэний машины жолооч харанхуй гудмаар өвчтөнөө авахаар яарч явжээ. Гэтэл түүний замд нэгэн машин дохио өгөн зогсох бөгөөд жолооны ард суух эр бэртсэн мэт харагдсан байна. Түргэний жолооч машинаасаа бууж, дохио өгөн зогсох машин дээр очиж, цонхыг нь тогшиход жолооны ард суух эр хариу өгөлгүй зүгээр л түүнийг ширтээд байсан аж. Залуу машин руугаа явж, цагдаа дуудаад эргэн иртэл өнөөх машин, жолоочтойгоо гэв гэнэт алга болсон байв. Машин явсан байлаа гэхэд түүний машины хажуугаар өнгөрч гарахаас өөр зам байхгүй атал хаашаа, яаж алга болсон нь залууг гайхшруулж, айдсыг нь төрүүлсэн юм.

7.Купэрийн гэр бүлийн зурагт буусан дүүжлэгдсэн сүнс

Харахад л хамаг биеийн шар үс босож, жихүүдэс хүргэм энэхүү зургийг, 1950-аад оны үед АНУ-ын Техас мужид даржээ. Куперын гэр бүл нэгэн хуучин байшинд нүүж орсныхоо баярыг тэмдэглэж, тус зургийг даруулсан бөгөөд тэдэн дээр нэгэн урилгагүй зочин ирсэн нь таазнаас дүүжлэгдсэн эрийн нүд хальтрам бие байлаа. Хожим эл зургийг шинжлэн үзэх явцад байшингийн хуучин эзэд учир битүүлгээр алга болсон гэгдэж байсныг нь олж мэдсэн аж. Магадгүй тэд харамсалтайгаар дүүжлэгдэж, хорвоог цаг бусаар орхисондоо сүнс нь өнөөг хүртэл хуучин гэртээ хургасаар байж болох юм.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь AltNAA
Өшөө Сонин хачин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Оpocын 3өн билгийн тyлааны шилдэг ТАВ-д үлдээд буй зaйрaн Б.Эрдэнэсан жүжигчин Жижгээ, Цогтоог юу гэж 3өгнөж байсан бэ

ТНТ телевизийн 3өн билгийн тулаан нэвтрүүлгийн шилдэг ТАВ-д Монголын зaйрaн Б.Эрдэнэсан шa…