Бидний амьдралаас 20 жилийн дараа гэхэд ор мөргүй болсон байх зүйлс

0
0
669

Дэлхийн ертөнц өдрөөс өдөрт хувьсаж өөрчлөгдөж байгааг мэддэг ч энэ үйл явц чухам хэрхэн болдог, мөн өөрчлөлтийн үр дүнд ямар зүйлс хэрэглээнээс гарч байгааг бид төдийлөн анзаардаггүй. Нэг л мэдэхэд кассет, товчлууртай гар утас хэрэглээнээс гарсан байх жишээтэй. Тэгвэл 20 жилийн дараа бидний амьдралаас арчигдах зүйлсийн талаар сонирхолтой мэдээлэл хүргэе.

1.Машины толь

“Audi” машины компани аль хэдийнэ хоёр талдаа тольгүй машин зохион бүтээгээд эхэлсэн бөгөөд 2019 оны сүүлчээр худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм. Үүнийг дагаад автомашины бусад брэндүүд ч ийм төрлийн машин үйлдвэрлэх нь дамжиггүй. Чухам яагаад аваарын тольгүй байна вэ гэвэл эргэн тойрноо 360 градус харж болдог камертай аж Мөн хоёр хажуу талдаа мэдрэгчтэй болсноор толины хэрэггүй болох юм.

2.Алсын удирдлага

Орчин үед бүх зүйл ухаалаг болсон. Тиймээс зурагтаа ухаалаг утас, “iPad” зэрэгтэйгээ холбоод шууд удирдаж болно. Тэр ч байтугай зарим айлд гэрэл асааж, хөгжим тавьж, хөшиг нээж хаадаг удирдлагууд байдаг шүү дээ. Тэгвэл одоо ердөө бүх зүйлийг утсаараа тохируулж болно.

3.Төлбөрийн карт

2017 онд санхүүгийн нэгэн компани хүмүүс хэрхэн төлбөрөө хийдэг талаар судалгаа хийсэн байна. Судалгаанд оролцсон 1000 хүний 120 нь бэлэн мөнгөөр гүйлгээ хийж, үлдсэн нь төлбөрийн картаар тооцоо хийдэг болохыг тогтоожээ. Гэхдээ төлбөрийн карт ч үеэ өнгөрөөх цаг ирэх нь. Тун удахгүй бид ухаалаг утас, цаг, хурууны хээгээр төлбөр тооцоогоо хийнэ гэдэгт та итгээрэй.

4.Түлхүүр

Техникийн дэвшилтэт технологийн тусламжтай бид үргэлж хаяж, мартаж байдаг түлхүүртээ баяртай гэж хэлэх болно. Яг л төлбөрийн картын адилаар бид гэр болон машинаа утас эсвэл хурууны хээгээрээ онгойлгох боломжтой болох юм. Өмнөд Солонгост аль хэдийнэ хүмүүс хурууны хээгээр гэрийнхээ хаалгыг онгойлгодог болсон шүү дээ.

5.Чихэвч

Урт утастай чихэвч удахгүй хэрэглээнээс гарна. “Apple” компани өнгөрсөн оноос эхлэн “bluetooth” технологиор ажилладаг, утасгүй чихэвч худалдаанд гаргасан билээ. Удахгүй бүр чихэвч ч үгүй болж та нано технологийн тусламжтайгаар дуу сонсох боломжтой болох гэнэ шүү. Гайхалтай байгаа биз?

6.Тариур

Тун удахгүй та бидний хамгийн их айдаг тариур үгүй болох нь ээ. Тариураар дамжин халдвар авсан тохиолдол маш их гардаг тул эрдэмтэд үүнийг орлох эм, арай өөр төрлийн хэрэгсэл шинээр зохион бүтээх нь.

7.Хүргэлтийн үйлчилгээ

Сүүлийн жилүүдэд хүргэлтийн үйлчилгээг хүмүүс ихээр шүүмжлэх болсон. Цагтаа ирдэггүй, андуурч будилдаг, захиалсан бараа бүтээгдэхүүн эвдэрч гэмтсэн ирдэг зэрэг тоочвол олон сул талтай. Тиймээс ирээдүйд хүргэлтийн үйлчилгээ илүү шинэ шатанд гарч, дээрх асуудлууд үгүй болох юм.

8.Гарын үсэг

Ирээдүйд аливаа бичиг цаасан дээр гарын үсэг зурж, баталгаажуулах шаардлагагүй болно. Харин оронд нь бүх зүйлийг хүний нүүр шинжигчээр шийдэх ажээ. Аль хэдийнэ та ухаалаг утсаа нүүрээрээ “онгойлгодог” болсон хойно бусад асуудлыг ч ийнхүү шийдэх болох нь.

9.Гялгар уут

Дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж буй энэ үед олон хүн гялгар уут хэрэглэхээс татгалзах болсон. Тиймээс 20 жилийн дараа гэхэд бүх хүн гялгар уут бус, даавуун тор хэрэглэх болно. Энэ нь бидний байгаль экологид ихээхэн ээлтэй юм шүү.

10.Компьютерийн хулгана

Компьютер ашиглахдаа бид хулганы оронд нь бүх үйлдлээ “нүдээрээ” гүйцэтгэх болно. Таны хүүхэн хараа хааш зүглэнэ, тэр хэсэгт дэлгэцийн хулгана хөдөлж, та ажлаа маш хурдан хугацаанд амжуулна гээд төсөөл дөө. Үнэхээр янзтай. Энэ бүхэн ердөө 20 жилийн дараа биеллээ олно.

Бонус: Хүнийг хувилж болно

Хүн бол байгалийн давтагдашгүй бүтээл гэдэг шүү дээ. Тэгвэл ирээдүйд хүнийг хуулбарлаж, давтагдашгүй гэдэг тодорхойлолт үгүй болох ажээ. Энэ нь нэг талаараа аймшигтай, нөгөө талаар гайхалтай юм. Швейцарийн банк хүнийг хуулбарлаж бүтээсэн робот ажилчдыг ажиллуулахаар төлөвлөж байгаа гэсэн шүү.

 

 

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь Admin
Өшөө Зөвлөгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Эмээ маань энэ жорыг бэлтгэж хэрэглээд Уушгины цэрээ амар ховхлох болсон!

Намар өвлийн сэрүүн улиралд нимгэн хувцасласнаас эсвэл дархлаагаа сэргээх хоол хүнс бага х…