Э.Цэндбаатарт боломж олгож, О.Тулгатай өрсөлдүүлэхээр боллоо

0
0
80

Монголын боксын холбооны удирдах зөвлөл өнөөдөр (2021.09.16) хуралдаж, Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын гомдлыг хэлэлцжээ.

Ингэхдээ өмнө нь боксын Шигшээ багаас хасах шийдвэр сонсгосон Э.Цэндбаатарыг нэг жингийн тамирчин болох О.Тулгатай халз өрсөлдүүлж, ялсан тамирчныг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулахаар болсон байна.

Энэ талаар яг одоо 18:30 цагаас Монголын боксын холбооноос мэдээлэл хийхээр зарлаад байна.

Сануулахад, Монголын боксын холбоо өнгөрсөн долоо хоногт Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг сахилга, хариуцлага алдсан, согтууруулах ундаа хэрэглэсэн асуудалд буруутган, Шигшээ багаас хасах шийдвэр гаргасан. Харин өчигдөр Э.Цэндбаатар Боксын холбооноос уучлалт хүсэж, сорил хийж, ДАШТ-д өрсөлдүүлэх боломж олгох хүсэлт гаргасан юм.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь AltNAA
Өшөө Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

ТАНИЛЦ: Өрхийн эмнэлгээс өгдөг 160 мянган төгрөгийн багцад юу ордог вэ

Коpонавиpуст хaлдвар (Кoвид-19)-ын хaлдвар авсан нь шинжилгээгээр баталгаажсан, шинж тэмдэ…