Б.Жавхлан: Цахилгаан, дулаан, хогны хөнгөлөлтийг ирэх оны

0
0
2,538

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар 2022 оны төсвийн төсөлтэй танилцсан байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Ирэх оны төсөв бол цар тахлын хүнд нөхцөл үргэлжлэх үү гэдэг цаг хугацааны хайчин доор батлагдана. Гэсэн ч эрүүл мэндийн салбар тур дундаа эмч эмнэлгийн ажилтны цалин хөлс олгох асуудлыг нэгдүгээрт тавьж байгаа. 2021 оны хувьд эдийн засгийн уналт ёроолдоо хүрч, 2022 оны сүүлийн хагаст эдийн засаг сэргэж эхэлнэ гэсэн төсөөллөөр төсвийг боловсрууллаа. Өнгөрсөн дөрвөн жил утаатай тэмцсэн бол ирэх дөрвөн жил түгжрэл сааруулах чиглэлд анхаарна. Энэ жил эрүүл мэндийн салбар гүйцэтгэлд суурилсан санхүүжилт хийгдсэн. Цаашид боловсрол, соёл урлаг гэх мэт салбарт томоохон өөрчлөлт хийхээр төлөвлөж байна. Мөн дээр нь 198 мянган төрийн албан хаагч бий. Хувийн хэвшлээс худалдан авах замаар хэрэгжүүлж болдог олон ажил бий. Үүнд шат дараатай шилжиж, төрийн бүтцийг цомхон болгох чиглэлд анхаарч байгаа.

Энэ онд 16 сая тонн нүүрс экспортлохоор байна

Өнгөрсөн 2019 онд нүүрсний экспорт 36,5 сая тонн байсан. Энэ жил 30 гаруй сая тонн гаргана гэж төсөөлж байсан ч тодотголоор 28 сая тонн, бодит байдал дээр 16 сая тонн нүүрс гарахаар байна. Ирэх онд экспортын хувьд биднээс шалтгаалахгүй хүнд цаг үе үргэлжилнэ. Гэсэн ч 2022 онд 36,5 сая тонн нүүр экспорлох төсөөлөл хийсэн. Ирэх онд нүүрс, алт, зэсийн үнэ өндөр байна. Иймд биднээс шалтгаалах бүх асуудлыг шийдэж, экспортоо тултал хийх зорилготой байна.

2022 онд төсвийн алдагдал 5,1 хувьтай байна

Төсвийн алдагдлын хувьд хуулийн заалттай. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу 2022 онд 5,1, 2023 онд 3,6, 2024 онд 2,4 хувийн алдагдалтай байна гээд тодорхой заасан байдаг. Энэ хүрээнд 2022 оны төсвийн төслийг боловсруулсан. Ингэхдээ олж болох орлогоо тодорхойлоод, энэ хүрээнд зардлаа тооцсон.

Ирэх жил аль болох шинээр барилга барихгүй, унаа машин авахгүй байх тал дээр хөрөнгө оруулалтын зардал тавихгүй байхаар ажиллаж байна. Ажиллаж байна гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй. Аравдугаар сарын 1-нд 2022 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина. Концессийн өр болон, он дамжиж буй бүтээн байгуулалтыг хурдан дуусгах хэрэгтэй.

Хүүхдийн мөнгийг 20 мянган төгрөг болгохоор тусгасан

Хүүхдийн мөнгийг ирэх жил 20 мянган төгрөг болгоно гэдэг тоог төсвийн хүрээний мэдэгдэлд суулгасан. Энэ мөнгө өрхийн орлогыг дэмжиж байгаа. Тэгэхээр халамжаас хөдөлмөр, халамжаас хуримтлал руу гэсэн бодлогоо ирэх оны төсөвт үргэлжилнэ. Гэхдээ хүүхдийн мөнгөний тухайд хэд хэдэн хувилбар байгаа. Хүүхэд Ирээдүйн өв сангаар баталгаажсан хуримтлалтай байх, энэ хугацаанд шаардлагатай хэрэгцээ гарвал 50 хүртэлх хувийг бэлнээр олгох гэх мэт хувилбар яригдаж байна. Хүүхдийн мөнгийг 0-18 хүртэл тасралтгүй хуримтлуулах юм бол 19-20 сая төгрөг авна.

НӨАТ-ын буцаан олголт хийдэг цөөхөн орны нэг нь манайх

НӨАТ бол 180 гаруй оронд хэрэгждэг, хамгийн тогтвортой татвар юм. Манайх бол бага татвар авдаг улс орны тоонд ордог. Буцаан олголт хийдэг цөөхөн орны нэг нь манайх. Энэ оны наймдугаар сарын байдлаар төсвийн гүйцэтгэл харахад НӨАТ-ын орлого төлөвлөж байснаас 30 хувиар давж биелсэн байсан. Анх НӨАТ-ын буцаан олголтын хууль хэрэгжиж эхлэхэд 40 гаруй хувьтай байсан бол одоо 67 хувьтай байгаа. Тэгэхээр 33 хувьд нь далд эдийн засаг байна. Иймд иргэд гар дээрээс худалдаа хийхдээ ч НӨАТ-ын баримтаа нэхэж байх нь чухал.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь AltNAA
Өшөө Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Э.Цэндбаатарт боломж олгож, О.Тулгатай өрсөлдүүлэхээр боллоо

Монголын боксын холбооны удирдах зөвлөл өнөөдөр (2021.09.16) хуралдаж, Гавьяат тамирчин Э.…