Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн хамгийн

0
0
189

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд танилцуулсан. Бид гурван нэр дэвшигчийн хамгийн хамгийнийг онцолж байна.

Хамгийн их орлого, хадгаламжтай нэр дэвшигч

МАН-ын дарга, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг хамгийн их орлого, хамгийн их хадгаламжтайгаараа тэргүүлж байна. Тэрбээр хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ жилийн 182 сая төгрөгийн орлоготой, 1.6 тэрбум төгрөгийн хадгаламжтайгаа мэдээлжээ. Ардчилсан намын дарга асан, нэр дэвшигч С.Эрдэнийн хувьд жилийн орлого нь 11 сая төгрөг, гэр бүлийн гишүүдийн орлого нь 196 сая бол 164 сая төгрөгийн хадгаламжтай юм байна.

“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ жилийн орлого 132 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 22 сая төгрөг гэжээ. Хадгаламжийн хувьд нийт 59 сая төгрөг бөгөөд түүнээс дотоодын банкинд 40 сая төгрөг нь бий аж. Харин гадаадын банкинд 19 сая төгрөгийн хадгаламжтайгаараа өрсөлдөгч хоёр нэр дэвшигчээс ялгарчээ.

Хамгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй нь

Тээврийн хэрэгслийн хувьд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ “Lexus 570” – 1, “BMW 528” – 1, “Hyundai I30” -1-тэй бөгөөд нийт үнэлгээ нь 352 сая ажээ. Харин МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нийт 284 сая төгрөгийн үнэлгээ бүхй “Mercedes Benz ML350” -1, “Harley Davidson” мотоцикль – 1, “Lexus 570” -1-тэй гэж мэдүүлсэн юм. Хачирхалтай нь нэр дэвшигч Д.Энхбат хөл дүүжлэх ямар ч унаагүй гэж мэдүүлжээ.

Хамгийн үнэтэй орон сууцанд тухалдаг нэр дэвшигч

Нэр дэвшигчдээс хамгийн үнэтэй орон сууц, хашаа байшинтай нь Д.Энхбат ажээ. Тэрбээр нийт 900 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууц, зуслангийн байшинтай гэж мэдүүлсэн бол Ардчилсан намын нэр дэвшигч С.Эрдэнэ 391 саяын үнэ бүхий орон сууц-2, хашаа байшин -1-тэйгээ мэдүүлсэн байна. Харин У.Хүрэлсүхийн хувьд 162 сая төгрөгийн үнэтэй орон сууц, зуслангийн байшинтай аж.

Хамгийн том га газартай нь

Нэр дэвшигчдээс хамгийн том га газартай нь С.Эрдэнэ ажээ. Тэрбээр 10 га газар – 1, 1797 м2 газар -1, 700 м2 газар – 1-тэй бөгөөд нийт үнэлгээ нь 36 сая төгрөг юм байна. Түүний араас У.Хүрэлсүх 7.5 сая төгрөгийн үнэлгээтэй 5 га газартайгаараа жагсав. Нэр дэвшигч Д.Энхбатын хувьд нийт 90 сая төгрөгийн үнэлгээтэй 0.07 га газар 3-тай юм байна.

Хамгийн олон хувьцаа эзэмшдэг нэр дэвшигч

Нэр дэвшигч Д.Энхбат “Датаком” ХХК-ийн 86.29 хувь, “Хар Хорум Дижитал” ХХК-ийн 100 хувь, “Бизнес Медиа” ХХК-ийн 51 хувь, “Эй Эс Ай” ХХК-ийн 51 хувийг тус тус эзэмшдэг байна. Харин нэр дэвшигч С.Эрдэнэ “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 5360 ширхэг хувьцаа эзэмшдэг бол У.Хүрэлсүх “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаанаас гадна “Илт хан” ХХК-ийн 58 хувийг эзэмдэг хэмээн мэдүүлжээ.

Хамгийн үнэтэй үнэт эдлэлтэй нь

Нэр дэвшигч У.Хүрэлсүх 100 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй бол Д.Энхбат 260 сая төгрөгийн үнэт эдлэлтэйгээ мэдүүлжээ. С.Эрдэнийн хувьд үнэт эдлэл байхгүй гэж мэдүүлсэн байна.

Хамгийн их авлагатай нэр дэвшигч

“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нийт 400 сая төгрөгийн авлагатай бол нөгөө хоёр нэр дэвшигчийн хувьд бусдаас авах авлагагүй ажээ.

Хамгийн өндөр хандив, бэлэг, өв залгамжлалтай нь

Нэр дэвшигч У.Хүрэлсүх, Д.Энхбат нар бэлэг, өв залгамжлал, хандив байхгүй гэж мэдүүлсэн бол С.Эрдэнэ нэр дэвшигч нийт 38 сая төгрөгийн бэлэг, өв залгамжлал, хандив бий гэж мэдүүлсэн байна.

Эх сурвалж: News

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь AltNAA
Өшөө Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Э.Цэндбаатарт боломж олгож, О.Тулгатай өрсөлдүүлэхээр боллоо

Монголын боксын холбооны удирдах зөвлөл өнөөдөр (2021.09.16) хуралдаж, Гавьяат тамирчин Э.…