Өвдөж, зовоход ханийн чанар танигдана гэдэг. Ямартай ч УИХ-ын гишүүн Н.Учрал эдгэрч, эх орондоо иржээ.

0
0
1,036

УИХ-ын гишүүн Н.Учрал эмчилгээ амжилттай болж, эрүүл болоод эх орондоо иржээ.
Парламент болоод МАН-ын лидер гэгдэх залуу улстөрч Н.Учрал өнгөрсөн оны сүүлээр бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн билээ. Түүний биеийн байдал өнгөрсөн хугацаанд хэвийн байгаа хэмээн эхнэр Ч.Сэлэнгэ цахим хуудсаараа дамжуулан анх мэдээлж байсан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Учрал эмчилгээ хийлгэхээр Герман улсыг энэ оны нэгдүгээр сард зорьж байсан. Хөл хорио тогтоосноос хойш чуулгандаа сууж харагдаагүй Н.Учрал гишүүний биеийн байдлын талаар олон таамаг дэвшүүлж байсан ч гэр бүлийнх нь зүгээс одоог хүртэл ямар нэгэн тайлбар өгөөгүй хэвээр байгаа билээ.
Өнгөрсөн хугацаанд түүнийг дэмжин тусалдаг ард иргэдийн сэтгэл, урмаар тэтгэгдэж эсэн мэнд болоод эх орондоо өнгөрсөн 7 хоногт ирсэн гэх мэдээлэл байна. Үүнийгээ ч баталгаажулсан уу гэмээр тэрбээр амралтын өдрөөр цахим хуудсандаа мэдээлэл оруулсан том охиндоо төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн байлаа.

УИХ-ын гишүүн Н.Учралыг танихгүй хүн ховор. Тэрбээр залууст дуучнаараа илүү танигдсан. Анх Темон хэмээх нэрээр Монголын хип хоп урлагийг байлдан дагуулж явсан хорин хэдтэй залуу өнөөдөр Монгол Улсын Их хуралд багтаж, буурь суусан залуу болжээ.
Тэрбээр эхнэртээ анхны харцаар дурлсан гэдэг. Түүний эхнэрийг Ч.Сэлэнгэ гэх бөгөөд хадам аавынхаа үүсгэн байгуулсан сургуульд захиралын албан тушаалыг хашдаг юм байна. Хосууд танилцаад арав гаруй жилийг өнгөрүүлсэн бөгөөд хүү, охин хоёртой өнөр бүл болсон.
УИХ-ын гишүүн Н.Учралын бие чилээрхэж монголдоо олон сар эмчлүүлсэн ч тусыг эс олж гадаад руу явсан. Ханийгаа өвчтэй байхад нь өргөж тэтгэсээр эрүүл саруул болгоод эх орондоо аваад ирсэн түүний хань Сэлэнгийг сайн хань хэмээн олон нийт магтаж байна.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь AltNAA
Өшөө Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Дуучин Т.Дэлгэрмөрөнг 750 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр дуучин…