Б.Сүндэръяа: Бэлгийн хүчирхийлэгчийн асуудлыг илчилснээс хойш УИХ-н гишүүн Ц.Анандбазартай холбоотой 20 жилийн хугацаанд хүчирхийлүүлсэн нийт 1000 гаруй эмэгтэй холбогдоод байна

0
0
837

Б.Сүндэръяа: Бэлгийн хүчирхийлэгчийн асуудлыг илчилснээс хойш УИХ-н гишүүн Ц.Анандбазартай холбоотой 20 жилийн хугацаанд хүчирхийлүүлсэн нийт 1000 гаруй эмэгтэй холбогдоод байна

Иргэн Б.Сүндэръяа өнөөдөр өмгөөлөгчийн хамт ЦЕГ-т өргөдөл өгсөн байна. Энэ талаар тэрбээр мэдээлэл хийж байна. Иргэн Б.Сүндэръяа “Дөнгөж сая үүсээд байгаа асуудлаар цагдаагийн байгууллагад өргөдөл өгөөд гарч ирлээ. 2019 онд УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай танилцаж байсан.

Түүнээс өмнө манай найз охиноос намайг танилцуулж өгөх хүсэлт их тавьсан байна лээ. Сонгуулийн үеэр намайг тайван амьдрах боломж олгохгүй байгаа учраас өнөөдөр албан ёсоор цагдаагийн байгууллагад хандаж байна. Гэрээсээ гарах боломжгүй байсан тул өнөөдрийг хүртэл цагдаа, ХЭҮК-т хандаж чадахгүй байсаар байна.

Би маш удаан хугацаанд дарамт, шахалттай амьдарсан. Цаашид ч үргэлжлэх учраас өнөөдөр би ил гарч байна. Надад гэрч, нотлох баримт бүгд бий. Би энэ асуудлыг гаргаж тавьснаас хойш 1000 гаруй охид УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой асуудлаар надтай холбогдсон.

Эдгээр хүмүүс өөрт нь тохиолдсон асуудлаа надад хандаж байна. Хохирогчид нэр, нүүрээ гаргахаас айж байна. Тэгэхээр би л нүүрээ гаргаад өнгөрье гэж бодож байна. 20 гаруй жилийн өмнөх үйл явдлыг ч ярьж байгаа хүн байна. Намайг анх Ц.Анандбазартай танилцуулсан охин гадаадад байгаа.

Түүнийг гадаад явуулсан байна лээ” гэсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар түүнийг өмнө нь да рам талж байсан бол одоо танилуудаар нь дамжуулан худал гэж мэдээлэхийг ятгаж байгааг мөн хэлж байлаа. 2020 оны УИХ-ын сонгуулиар түүний амьдралыг юу ч болоогүй мэт орвонгоор нь эргүүлсэн болохыг тодотгоод бүх нотлох баримт, гэрч байгаа тул хуулийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлэхээр тууштай явна гэдгээ хэлж байлаа.

Иргэн Б.Сүндэръяагийн өмгөөлөгч Батсүх “Миний үйлчлүүлэгч өөрийн нийтэлсэн пост, үүсээд байгаа асуудалтай холбоотой албан ёсны гомдлоо цагдаагийн байгууллагад хандаж байна. Хүний халдашгүй байдалд халдаж байгаа учраас өргөдөл гаргаж байна.

Өргөдлийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт гаргаж байгаа бөгөөд хэд хэдэн асуудлаар гэмт хэргийн шинжтэй байна гэж өргөдөл гаргаад байна. Тодруулбал, гурван төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж үзсэн. Хүний бэл гийн халдашгүй байдал, эрүүл мэндэд халдах, за нал хийлсэн, сүр дүүлсэн гэх үйлдлээр шалгуулахаар цагдаад хандаад байна” гэсэн юм.

Түүний өмгөөлөгчийн хэлж буйгаар да рам талсан, сүр дүүл сэн гэх асуудал удаан хугацаанд үргэлжилсэн гэдгийг хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар үүсээд байгаа асуудалтай холбоотой тайлбар өгөхдөө ийм асуудал болоогүй бөгөөд Б.Сүндэръяаг танихгүй гэсэн байв.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь AltNAA
Өшөө Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Өнөөдөр хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идвэл сайн

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь билгийн тооллын зуны эхэн сарын 15-нд тохиодог бөгөөд энэ…