Алс газарт зарагдсан ч шинэ нутагтаа идээшилгүй оргон нутаг гүйж, хол зам туулан төрсөн нутагтаа ирсэн адууны тухай хууч яриа олон байдаг билээ. Тэгвэл зөвхөн монгол адуу нутаг гүйдэггүй бололтой. Таван сарын өмнө БНСУ-ын Чежү арлын усанд тавьсан далайн ногоон яст мэлхий хол зам туулан Вьетнамын эрэгт очин суурьшжээ.
Өмнөд Солонгосын үндэсний далайн судалгааны хүрээлэн өнгөрсөн оны есдүгээр сард 15 яст мэлхийг Өмнөд Солонгосын далайд нутагшуулахаар Чежү арлын усанд тавьжээ. Тэгэхдээ яст мэлхийнүүдийг байгальд хэр сайн амьдарч чадаж байгааг ажиглахаар бүгдэд нь байршил тогтоогч суурилуулан хиймэл дагуул ашиглан ажиглажээ.
Долоо хоногийн дараа судлаачид эргэн ирэхэд 15 яст мэлхийн хоёр нь л үхсэн байж. Харин нэг залуу яст мэлхий хоёр сарын дараа 3847км сэлж, Вьетнамын зүүн эрэгт очин суурьшжээ. “Нутаг гүйсэн” яст мэлхийг өндөг байхад нь БНСУ-ын эрдэмтэд Вьетнамаас авч, зохиомлоор бойжуулж, гурван жил судалж байгаад усанд тавьсан нь тэр байжээ.
Институтын судлаачид “Энэ үйл явдал яст мэлхий төрөлх нутгаасаа алсад зохиомлоор бойжин мэндэлсэн ч нутгийнхаа байгалийг таних чадвартай болохыг баталж байна. Энэ нь далайн ногоон яст мэлхийний талаар илүү ихийг мэдэх нэг үүд хаалга нээлээ” хэмээн ярьжээ.
-
Өвдөж, зовоход ханийн чанар танигдана гэдэг. Ямартай ч УИХ-ын гишүүн Н.Учрал эдгэрч, эх орондоо иржээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал эмчилгээ амжилттай болж, эрүүл болоод эх орондоо иржээ. Парламент бо… -
Дуучин Т.Дэлгэрмөрөнг 750 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр дуучин… -
Талийгаач 20 настай залууд эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч…
Covid-19 халдварын тархалтыг хумих зорилгоор дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл …
Бусад Төсөөтэй нийтлэл
-
Б.Бямбадорж: Улаанбаатараас эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байна
Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэнди… -
“Эмчийн үзлэг хийх ёстойгоос вакцинжуулалт удааширч байна”
Монгол Улсад хийж байгаа Covid-19 халдварын эсрэг вакцинжуулалтын явцын талаар ХӨСҮТ-ийн Д… -
Дархан: Нийслэлээс ирсэн иргэдийг долоо хоног тусгаарлана
Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр /2021.03.02/ хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.…
Цааш нь ganzofs
-
Өвдөж, зовоход ханийн чанар танигдана гэдэг. Ямартай ч УИХ-ын гишүүн Н.Учрал эдгэрч, эх орондоо иржээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал эмчилгээ амжилттай болж, эрүүл болоод эх орондоо иржээ. Парламент бо… -
Дуучин Т.Дэлгэрмөрөнг 750 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр дуучин… -
Талийгаач 20 настай залууд эмнэлгийн тусламж үзүүлсэн боловч…
Covid-19 халдварын тархалтыг хумих зорилгоор дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл …
Өшөө Uncategorized
Танд санал болгох
Өвдөж, зовоход ханийн чанар танигдана гэдэг. Ямартай ч УИХ-ын гишүүн Н.Учрал эдгэрч, эх орондоо иржээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал эмчилгээ амжилттай болж, эрүүл болоод эх орондоо иржээ. Парламент бо…