С.Чулуун: “Чингис хаан” музейн захирлыг өлхөн хийж чадна

0
0
3

Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музей барих барилгын ажлыг 2020 оны тавдугаар сард эхлүүлсэн. Тэгвэл тус музейн захирлаар Соёлын сайд асан С.Чулууныг томилохоор шийдвэрлэсэн сурагтай.
Энэ талаар С.Чулуунаас тодруулахад “Би тийм зүйл сонсоогүй. Ганц нэг хүн над руу энэ талаар бичсэн байна лээ. Намайг эхлүүлсэн ажлаа дуусгачихаасай гэж бодож байгаа юм болов уу. Ер нь би энэ ажлыг өлхөн хийж чадна” гэлээ.
Музейн барилгыг 2021 оны зургадугаар сард хүлээлгэн өгөх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байгааг мэргэжилтнүүд хэлж буй. Барилгын бүтээн байгуулалтад 2020 онд улсын төсвөөс 48.7 тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2021 оны улсын төсөвт 14.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн юм. Музейн есөн давхар барилгын ажлыг “Билгүүн Монгол констракшн” компани гүйцэтгэж байна.

Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн өмнө мэдээлэхдээ “Музейн сан хөмрөгүүдэд сайтар судалгаа хийж, шууд холбогдолтой 400 орчим үзмэрийн жагсаалтыг гаргасан. Мөн гадаад улсын томоохон музейгээс эх хувилбарыг нь болон хуулбарлаж авах, хувь хүний гар дээрээс худалдан авахаар судалж байна.

Чингис хааны амьдарч байсан тухайн цаг үеийн ихэс дээдсийн түүхийг харуулсан музей шүү дээ. Тийм учраас XIII зуун, түүний өмнөх болон дараах үеийн хаадын хэрэглэж байсан эд зүйлсийг дэлгэнэ” гэдгийг хэлж байв.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь ganzofs
Өшөө Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Өнөөдөр хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идвэл сайн

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь билгийн тооллын зуны эхэн сарын 15-нд тохиодог бөгөөд энэ…