“Эрдэнэс ТТ”-н ногдол ашгийг тараахгүй, төмөр замд өгнө

0
0
13

“Эрдэнэс Тавантолгой” компани энэ жил “1072” хувьцаанд ногдол ашиг тараахгүй гэсэн шийдвэрийг ТУЗ-өөс нь гаргажээ. Учир нь, “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэн бүрт эзэмшүүлж буй 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг тус компанийн ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэдэг. Тодруулбал, Компанийн тухай хуульд зааснаар санхүүгийн жил эхэлснээс хойш буюу 50 хоногийн дараа энэ талаар хуралдаж шийдэх ёстой.
Энэ дагуу өнгөрөгч хоёрдугаар сарын 19-ны өдөр тус компанийн ТУЗ хуралдаад ийм шийдвэр гаргасан байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас өгсөн “Иргэдэд 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараахгүй” гэх чиглэлийн дагуу иргэдэд ногдол ашиг тараахгүй байх шийдвэрийг ТУЗ-өөс гаргасан гэх тайлбарыг албаны хүн өглөө.
Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани нь коксжих нүүрсний нөөц, чанараараа дэлхийд дээгүүрт ордог Тавантолгойн бүлэг ордын 8 ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Компанийн 85.2 хувь нь төрийн эзэмшилд байдаг бол 14.75 хувийг Монгол Улсын 2.5 сая иргэн, 0.05 хувийг аж ахуй нэгжүүд эзэмшдэг. Тэгэхээр 2.5 сая иргэн болон тус компанийн хувьцааг эзэмшдэг аж ахуйн нэгжүүд энэ жил ногдол ашиг авахгүй нь.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд 2019 оноос ашигтай ажиллаж эхэлсэн. 2017 онд тус компани Хятадын Чалкод төлөх өрөө бүрэн барагдуулснаар ногдол ашгийн хэрүүл эхэлсэн.
Тус компанийн 2019 оны борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгт хүрч, 14.3 сая тонн нүүрс экспортолж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Гэвч ҮАБЗ-ийн зөвлөмжөөр “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулах шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл, 2019 онд тус компани иргэдэд очих ёстой ногдол ашгаар төмөр замын дэд бүтцийн сүлжээг дэмжиж, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд 750 тэрбум, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замд 700 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Харин өнгөрсөн 2020 онд хэчнээн төгрөгөөр төмөр замын төслийг санхүүжүүлсэн нь тодорхойгүй байгаа юм.

Тэгвэл 2020 онд Засгийн газрын шийдвэрээр 1072 ширхэг хувьцаатай иргэнд нэгж хувьцааг 96480 төгрөг тооцож, ногдол ашиг тараасан. Тус компани өнгөрсөн 2020 онд 1,6 их наяд төгрөгийн дүн бүхий 11,9 сая тонн нүүрсийг борлуулсан байна. Гэхдээ олсон ашгаасаа ногдол ашиг тараахгүй, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт болон цахилгаан станц зэрэг төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэжээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг өнгөрсөн онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Аж үйлдвэрийн гавьяат ажилчин цол тэмдгээр шагнасан юм.
Тус компани энэ оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийт 22 сая тн нүүрс олборлож, 21,2 сая тн нүүрс борлуулахаар тусгажээ. Тодруулбал, Цанхийн баруун уурхайгаас 8 сая тн нүүрс олборлож, 7,67 сая тонныг борлуулах, Цанхийн зүүн уурхайгаас 12 сая тонныг олборлож, 11,64 саяыг борлуулах, Бортээгийн уурхайгаас 2 сая тонныг олборлон, 1,9 сая тонныг борлуулахаар төлөвлөжээ.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь ganzofs
Өшөө Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Өвдөж, зовоход ханийн чанар танигдана гэдэг. Ямартай ч УИХ-ын гишүүн Н.Учрал эдгэрч, эх орондоо иржээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал эмчилгээ амжилттай болж, эрүүл болоод эх орондоо иржээ. Парламент бо…