Хөдөө явах иргэд цаг авсан ч шинжилгээ өгч чадахгүй бухимдаж байна

0
0
42

Хот хоорондын шилжих хөдөлгөөн өчигдрөөс /2021.03.01/ нээгдэж, шинжилгээний төвүүдийн гадна хүмүүс өдөржин урт дараалалд зогсдог дүр зураг дахин сэргэлээ. Шинжилгээ авах цэгүүд орон нутгийг зорихоор шинжилгээ өгөх гэсэн хүмүүсийн хөлд дарагджээ. Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээхээс өмнө шинжилгээ авах цэгүүдээр иргэд урьдчилан цаг авч үйлчлүүлдэг байсан бол өнөөдрийн байдлаар урт дараалалд зогсохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ. Нийслэлийн хэмжээнд дүүрэг бүрт 2-3 PCR шинжилгээ авах цэг ажиллаж байгаагийн нэг нь Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль. Тус төвд өчигдөр 14:00 цагийн үед олон цаг гадаа зогсч даарсан, бухимдсан хүмүүс угтлаа. Шинжилгээний төвийн гадна оочер, дарааллын маргаан ч тасарсангүй. Иргэдийн хувьд урьдчилан цаг авсан хүн ч цагтаа шинжилгээ өгч чадахгүй дугаарлаж байгаа нь олон.

Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн тавдугаар PCR шинжилгээ авах цэгт дүүргийн Эрүүл мэндийн төвийн 16 эмч, ажилтан ажиллаж байгаа юм. Шинжилгээ авах цэгийн үүдээр орвол халуун хэмжиж, бүртгэсний дараа PCR шинжилгээг авч байлаа. Тус цэгт PCR шинжилгээг авах хоёр эмчтэй, бүртгэлийн хоёр ажилтантай.

Өчигдрийн байдлаар өглөө 09:00-13:00 цаг хүртэл 400 гаруй хүн PCR шинжилгээ авчээ. Энэ нь ердийн үед нэг өдөрт PCR шинжилгээ өгдөг хүний тоо аж. Зарим ачаалал багатай өдөр 200-300 хүн шинжилгээ өгдөг байна. Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотойгоор эмч, ажилчдын ачаалал эрс нэмэгдэж, цаг авсан хүмүүс шинжилгээ өгч чадахгүй бухимдаж байгааг тус төвийнхөн хэлж байв. Шинжилгээ авах цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллаж байгаа юм.

PCR ШИНЖИЛГЭЭ ӨГЧ БАЙГАА ХҮМҮҮСИЙН ДИЙЛЭНХ НЬ ОРОН НУТАГТ ЗОРЧИГЧИД

БЗД-т байрлах PCR шинжилгээний цэгийн багийн ахлах Б.МАНЛАЙБААТАР:

-Хот хоорондын хөдөлгөөнийг нээх тухай мэдээлэл гарснаас эхлэн шинжилгээний төвийн гадна хүмүүс дараалалд зогссон. Ачаалал их байна. PCR шинжилгээ өгч буй хүмүүсийн дийлэнх нь орон нутагт зорчих хүмүүс байна. Зорчих хөдөлгөөн нээхээс өмнө иргэд цаг авч,шинжилгээ өгч байсан ч цаг дууссан гэж гарч байгаа учраас дараалал үүсч байна. Өмнө нь цаг авсан хүмүүс ч шинжилгээгээ өгч чадахгүй байна. Тиймээс шилжилт хөдөлгөөн жигдрэх хүртэл ойрын гурав хоногт цаг авах шаардлагаггүй, иргэд дугаарлаж шинжилгээ өгнө. Өмнө нь цаг авсан хүмүүс шинжилгээ өгч чадахгүй болсон тул бухимдаж байна. Нөхцөл байдлыг ойлгож байгаа ч аль болох хурдан шинжилгээ авахаар зохион байгуулж ажиллаж байна гэлээ.

УОК-оос орон нутагт зорчиж байгаа иргэдийн хувьд гэр бүлийн гишүүдээс нэг нь PCR шинжилгээ өгсөн бол бусад гишүүдээс нь шинжилгээний бичиг шаардахгүй гэдгийг мэдээлсэн. Харин шинжилгээ авах цэгийн гадна хүүхдээ дагуулсан, жирэмсэн, ахмад настангууд цөөнгүй байлаа.

Дугаарлаж буй хүмүүсийг аль болох хүн хоорондын зай бариулахаар цагдаа нар зохицуулах боловч хүмүүс тоосон шинжгүй. Өмнүүрээ хүн оруулахгүй гэсэндээ бие биетэйгээ шахаж зогсох нь ч нийтлэг байлаа. Зарим нь амны хаалтаа эрүүн дороо тохсон, хамраа гаргасан зогсч байгаа нь харагдсан. Иргэдийн зүгээс PCR шинжилгээ авах цэг зохион байгуулалтгүй байгааг шүүмжилсэн. Зарим нь цаг авсан ч шинжилгээгээ өгч чадаагүй, нэг хэсэг нь бөөгнөрөл үүсгэж, урт дараалалд өдөржин зогсох шаардлагатай болсон зэрэг олон асуудлыг иргэд хэлж байв.

PCR ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ЦЭГҮҮДИЙН ТООГ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь ganzofs
Өшөө Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Гэртээ 12 кг алт хадгалж байсан СУМЫН ЗАСАГ даргыг илрүүлэв

Өмнийн говьд эзэн сууж, хур хөрөнгийн эзэн болон ханхалзаж байсан аймаг, сумдын засаг дарг…