Ковидоос шалтгаалж таван сарын турш үнэрлэх мэдрэмжгүй болох магадлалтайг тогтоожээ

0
0
37

Мишель Клир хэмээх бүсгүй Ковид-19-ийн шинжилгээний хариу нь эерэг гарснаас хойш хэдэн долоо хоногийн дараа цэвэрлэгээ хийж байхдаа нэгэн хачин зүйл ажиглав. Тэр цэвэрлэгээндээ хамар цоргим үнэртэй цайруулагч бодис хэрэглэж байсан ч үнэрийг нь мэдэрч чадахгүй байжээ.

Үсчин гоо сайхны газарт менежер хийдэг тэрээр “Яг хэдийнээс үнэрлэх мэдрэмжээ алдсаныг мэдэхгүй ч тэр үед л үнэрлэхгүй байгаагаа анх анзаарсан” гэжээ. Түүний өвчин илааршиж, халдваргүй болсноос хойш хоёр сарын дараа ч үнэрлэх мэдрэмж нь сэргээгүй аж. Мишель хөгцөрсөн бяслаг зориуд үнэрлэж өөрийгөө шалгаж үзсэн ч үнэрийг нь мэдрээгүй байна.

Ирэх дөрөвдүгээр сард болох Америкийн Мэдрэлийн Академийн 73 дахь удаагийн уулзалтад танилцуулах судалгааны хураангуйгаар Ковид-19 өвчний үнэрлэх мэдрэмжээ алдах шинж тэмдэг ихэнх өвчтөнд тохиолддог бөгөөд энэ нь таван сар хүртэлх хугацаанд үргэлжлэх боломжтойг тогтоожээ.

Судалгааг өмнө нь халдвар аваад эдгэрсэн 800 гаруй эрүүл мэндийн ажилтнаас авсан бөгөөд дийлэнх нь үнэрлэх мэдрэхүйгээ сэргэсэн гэсэн ч ихэнх тохиолдолд хуучин шигээ хангалттай сайн үнэртэж чадахгүй байгаа гэжээ. Мөн оролцогчдын 18-20 хувь нь огт үнэрлэж чадахгүй гэсэн байна.

Эх сурвалж: Today

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь AltNAA
Өшөө Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Өнөөдөр хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идвэл сайн

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь билгийн тооллын зуны эхэн сарын 15-нд тохиодог бөгөөд энэ…