ЭМЯ: Оросоос ирэх долоо хоногт вакцин ирнэ гэж мэдээллэсэн байна.

0
0
2

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

-AstraZeneca вакциныг эхний ээлжинд эрүүл мэндийн ажилчдад хийнэ. Дараа нь онцгой байдалд ажиллаж буй цагдаа, онцгой, хууль хүчний байгууллагын алба хаагчдад хийнэ. Тэгээд 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулна. Монгол Улс Pfizer, AstraZeneca болон урд, хойд хөршийнхөө вакциныг оруулж ирнэ. Хадгалах, тээвэрлэх гээд бүхий л асуудлыг шийдвэрлэсэн. Эхнээсээ вакцинуудаа оруулж ирж, хадгалж, бэлдэж байна. Маргааш өглөөнөөс эхлэн эрүүл мэндийн ажилчдаа вакцинжуулна. Дэлхийн 42 улсад “AstraZeneca” вакциныг хэрэглэж байна. 63 төрлийн вакцин эмнэлзүйн туршилтандаа ороод байна. Бид ДЭМБ-ын заавар зөвлөгөөгөөр вакцинаа хийнэ. Дархлаажуулалтыг зөвхөн сайн дурын үндсэн дээр хийнэ.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, доктор СЕРГЕЙ ДИОРДИЦА:

-Улс орнууд хоёр замаар вакцин авч байгаа. Нэгдүгээрт, “Covax” хөтөлбөрийн хүрээнд, хоёрдугаарт улс орнууд тусламжийн замаар вакцин авах боломжтой. Монгол Улс өнөөдөр Оксфордын их сургуулийн Энэтхэгт үйлдвэрлэгдсэн “AstraZeneca” хэмээх ДЭМБ-ын зөвшөөрлийг авсан вакциныг хүлээн авч байна. Маргааш бидний удаан хүлээсэн өдөр ирж байна. Сүүлийн зургаан сарын турш бэлэн байдлыг хангаж, шаардлагатай тоног төхөөрөмжийг авч, эрүүл мэндийн ажилчдыг сургаж цогц бэлэн байдлыг хангалаа. Цаашдаа нийт хүн амыг дархлаажуулна.

-Вакцин, дархлааны талаар мэдээлэл өгөөч ?

ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН:

-Эмнэлзүйн туршилт гурван үе шаттай явагдаж гардаг. Хамгийн сүүлийн шатанд вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүмүүсийг харьцуулж, хардаг. Дархлал тогтох чадварын хувьд мутацид орсон хувилбар дээр шалгах боломжгүй. Тиймээс Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүнд эсрэг биет үүсч байгаа эсэхийг харьцуулдаг. Саяхан Pfizer-ийн судалгааг харахад үүсч буй эсрэг биет нь гуравны хоёроор бага байсан. Нэг нь илүү, нэг нь муу гэж харах хэрэггүй. Бүгд л ижилхэн дархлаа тогтоох чадвартай.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч, доктор СЕРГЕЙ ДИОРДИЦА:

-AstraZeneca, Pfizer хоёрыг шаардлага хангасан гэж ДЭМБ үзсэн. Вакцин нь хүнд өвчнөөс сэргийлэх нь чухал гэдгийг анхаарах хэрэгтэй. Хятад, Оросын вакцинуудад зөвшөөрөл өгөх судалгаа шинжилгээ хийгдэж байна. Удахгүй зөвшөөрөл өгөх байх.

-Шууд 150 мянган хүнийг вакцинжуулж болохгүй юу? Нэг хүнд хоёр тунгаар вакцин хийнэ гэсэн.

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

150 мянган вакциныг хоёр тунгаар 75 мянган хүнд хийнэ. Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн 56 мянган ажилтан байгаа гэж тооцсон. Эхний ээлжийн 75 мянган тунгаа хийгээд үлдсэн 75 мянгыг хадгална.

-Дараагийн ээлжийн вакцинууд хэзээ орж ирэх вэ?

-Бид гэрээ хэлэлцээрээ хийж байгаа. Дараа долоо хоногт, гурван сарын эхээр гээд вакцин орж ирэх тасралтгүй төлөвлөгөөгөө гаргасан.

-Хувийн хэвшлүүд вакцин оруулж ирнэ гэсэн. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хувийн хэвшлүүд гэрээ хэлэлцээрээ хийгээд вакцин оруулж ирэхэд асуудал байхгүй. Гэхдээ улс хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна гээд төсөв гаргачихсан. 18-аас дээш насны 2.1 сая хүнд вакцин хийнэ.

-Вакцинаа удаан хадгалах нөхцөл бүрдсэн үү?

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:

–Хадгалах хугацааг вакцины шошгон дээр бичсэн байдаг. Ихэнхи вакцинууд 6 болон түүнээс дээш сар хадгалагдах хугацаатай байдаг.

-Оросын “Спутник-V” хэзээ орж ирэх вэ?

-Ирэх долоо хоногт эхний ээлжийн вакцин Оросоос орж ирнэ.

-Норвеги улсад 35 настан вакцины улмаас нас барсан. Тэгэхээр вакцин гаж нөлөө үзүүлэхгүй юу?

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

–Вакцины улмаас нас барсан гэсэн эцсийн дүгнэлт гараагүй. Хууч өвчнөөс болж нас барсан байх магадлалтай.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:

-Ерөнхий биеийн хариу урвалууд үзүүлдэг. Үүнтэй холбогдуулан бид эрүүл мэндийн ажилчдаа дархлаажуулах болсон.

ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН:

-Норвегид Pfizer вакциныг хийлгэсэн хүмүүс таалал төгссөн. Гэхдээ Норвегийн эрүүл мэндийн газраас вакцинаас болж таалал төгссөн гэдгийг үгүйсгэсэн. 80-аас дээш насны хууч өвчтэй иргэд байсан гэж мэдээлсэн.

-Газарзүйн байршил вакцинжуулалтад нөлөөлөх үү? Эрсдэлгүй бүсийн эрүүл мэндийн ажилчдыг хэзээ хамруулах вэ?

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:

-Эхний ээлжийн вакциныг хүн ам зүйтэй холбогдуулан Улаанбаатар хотоос эхлүүлж байгаа.

-Монгол улс вакцины судалгааг ямар түвшинд хийж байна вэ? Судалгаа хийдэг юм уу эсвэл олдсон вакциныг нь оруулж ирсэн юм уу?

–Бид ДЭМБ-ын байгууллагын зөвшөөрлийг авсан вакциныг хэрэглэж байгаа. Мэдээж, судалгаа шинжилгээг сайн хийж байгаа.

-Хувийн байгууллагууд вакцин оруулж ихээр үнийн хөөрөгдөл үүсэхгүй юу?

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

-Энэ дээр тогтсон төлбөрийн заалт байхгүй. Хувийн байгууллагууд ямар гэрээ хэлэлцээрээ вакцин оруулж ирэхийг мэдэхгүй. Ямар ч байсан Монгол Улсын Засгийн газар үнэ төлбөргүй иргэдээ вакцинжуулна.

-Өмнөд Африк вакцинаа буцаасан гэсэн ?

ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН:

-Өмнөд Африкт мутацид орсон вирус тархсан учир үр дүн муутай вакцинаа хөрш улс орнууддаа тараасан. Буцаасан биш шүү.

-Хэчнээн хүүхэд одоо ХӨСҮТ-д байна вэ? Хүүхдүүдэд ямар эмчилгээ хийх вэ? Вакцин хийхгүй гэсэн шүү дээ.

-0-18 насны хүүхдүүдэд маш хөнгөн, шинж тэмдэг багатай халдвар илэрч байгаа. Аль болох эцэг, эхээс нь салгахгүй витамин, амин дэм өгч байгаа. Хэчнээн хүүхэд байгааг хэлж мэдэхгүй байна.

-Заавал ДЭМБ-ын зөвшөөрөл авсан вакциныг хэрэглэх ёстой юу?

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

-Тийм. Заавал ДЭМБ-ын зөвшөөрөлтэй вакциныг хэрэглэнэ.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь AltNAA
Өшөө Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

А.Амбасэлмаа дарга ажлаа өгөхөөр болжээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас коронавирус халдварын тархалт, …