Д.СУМЪЯАБАЗАР: БҮХ ТӨРЛИЙН ТЭМЦЭЭН, НИЙТИЙН АЯЛАЛ ЗУГААЛГА ХОРИОТОЙ

0
0
7

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр/2021.02.22/ мэдээлэл өглөө.

Улаанбаатар хотын Захирагч Д.СУМЪЯАБАЗАР:

-Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнд оролцож байгаа иргэд 72 цагийн хугацаанд хүчинтэй PCR шинжилгээний хариутайгаа явах бол ирэх иргэд асуумж бөглөөд орж ирэх зохицуулалттай. Улаанбаатар хотын ойр орчимд амьдарч буй, алслагдсан хүмүүс асуумж бөглөөд орж ирнэ. Баянзүрх дүүргийн 25, 26-р хороод дээр өнөөдөр шинээр таван тохиолдол илэрсэн. Маргааш хөл хорио тавигдаж байгаа учир ААН дүрэм журмаа сайн баримтлах хэрэгтэй. Олон улсад сайшаагдсан дүрэм журмыг боловсруулсан. Бусад улс орнууд ч манай улсын боловсруулсан дүрэм журмаас суралцах хүсэлтээ илэрхийлсэн гэдгийг ДЭМБ-ын төлөөлөгч Сергей хэлсэн. Төрийн албан хаагчид чиглэл чиглэлдээ хяналт тавина.

Хөл хорио суларч байгаа ч эрүүл болсон гэсэн үг биш шүү дээ. Халдвар тархахгүй гэсэн баталгаа байхгүй. Бид дүүргийн удирдлагууд мэдэгдсэн. Өндөр эрсдэлтэй газруудад хэсэгчилсэн байдлаар өдөрт нь хөл хорио тогтооно. Хороо, дүүргээр блоклохгүй. Зөвхөн халдвар авсан газартаа л хөл хорио тогтооно. Шар бүсэд орсноор бүх төрлийн уралдаан тэмцээн, нийтийг хамарсан аялал зугаалга, үзэсгэлэн худалдаа, диско баар, хүүхдийн тоглоомын төв, цахим тоглоомын төв зэрэг үйл ажиллагаа хориотой. Өглөө 07:00-00:00 цаг хүртэл ямар нэгэн хязгаарлалт байхгүй.

Шинжилгээний хариу Баянзүрх дүүрэг дээр гарч дуусаагүй байна. Нөгөөдөр гэхэд гарч дуусах байх. Хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод нэг өдөрт нь шинжилгээ аваад халдвартай иргэдээ түүгээд авна. Цаашдаа дэлхий нийтийн жишгээр л явна. Халдвар ихэсвэл гэрт нь эмчлэх, харьяа хорооны эмнэлгээр нь эмчлэх боломжийг эрэлхийлж байгаа. “Нэг хаалга-нэг шинжилгээ” аян үр дүнгээ өгсөн гэж бодож байна. Вакцин бол иргэдийн хүсэлт, сонголт, сайн дурын үндсэн дээр хийгдэнэ. Ерөнхий сайдаа дагаад бид ч вакцинжуулалтанд хамрагдана. Дэлхийн 200 сая гаруй хүн вакцин хийлгээд байна. Сөрөг нөлөө нь биднийг бодвол харьцангуй гайгүй юм шиг байна лээ. Халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлаарай гэж хэлье. Нийт Улаанбаатар хотын иргэддээ баярлалаа.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь AltNAA
Өшөө Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

А.Амбасэлмаа дарга ажлаа өгөхөөр болжээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас коронавирус халдварын тархалт, …