Нийслэлийн бүх дүүрэгт халдвар илэрч, голомт тул болсон ЗГ-с Сovid-19-ийн талаарх өнөөдөр (2021.02.20)-ийн ээлжит мэдээллээр

0
1
638

Засгийн газраас Сovid-19-ийн талаарх өнөөдөр (2021.02.20)-ийн ээлжит мэдээллээр

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр нийт 44503 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 35 хүнээс Covid-19 илэрлээ. Үүнээс “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд нэмж долоон хүнээс халдвар илэрсэн. Ес хоногийн хугацаанд “Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр нийт 54 тохиолдол бүртгэгдсэнээс 26 нь анхны шинжилгээгээр батлагдсан бол 28 нь эдгээр хүмүүсийн гэр бүл, найз нөхөд, ойрын хүмүүсээс илэрсэн.

Тодорхой хаяггүй, орон гэргүй хүмүүсийг шинжилгээнд хамруулахад 2-3 хүнээс халдвар батлагдсан.

“Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр батлагдсан тохиолдлын байршлуудыг танилцуулбал:

Баянгол дүүргийн 5, 9, 12 дугаар хороо
Хан-Уул дүүргийн 9, 21 дүгээр хороо (18 дугаар хороонд шинээр өвчлөл бүртгэгдсэн)
Баянгол дүүргийн 3, 5, 9, 12, 25 дугаар хороо
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо
Сонгинохайрхан дүүргийн 6, 7, 18, 31, 39 дүгээр хороо
Хан-Уул дүүргийн 2, 4, 9, 21 дүгээр хороо
Чингэлтэй дүүргийн 2,6,12 дугаар хороонд хийгдсэн шинжилгээгээр эдгээр тохиолдлууд илэрсэн. Бусад 28 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхан болон давтан шинжилгээнээс Covid-19 илэрлээ.
Улаанбаатарт халдварын 1746 тохиолдол болсон. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2072 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 27 хүн эдгэрч, гэртээ гарсан. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2586 болсон бол үүнээс 1846 тохиолдол буюу 71 хувь нь эдгэрсэн.

Одоогоор эмчилгээнд байгаа нийт 725 хүний биеийн байдлыг үнэлбэл,

Маш хүнд 1,
Хүнд 5,
Хүндэвтэр 86,
Хөнгөн 633 эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт батлагдсан 35 тохилдлуудын байршил:

Баянгол дүүрэгт – 9
Баянзүрх дүүрэгт – 9
Сүхбаатар дүүрэгт – 2
Сонгинохайрхан дүүрэгт – 6
Хан-Уул дүүрэгт – 5
Чингэлтэй дүүрэгт 2 тохиолдол тус тус бүртгэгдэв.
Нийслэлийн бүх дүүрэгт халдвар илэрч, голомт болсон учраас “Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр нийт 54 тохиолдлыг илрүүллээ.

“БАТЛАГДСАН ТОХИОЛДЛУУДЫН 75-80 ХУВЬ НЬ ШИНЖ ТЭМДЭГГҮЙ БАЙНА”

Сүүлийн 24 цагт ойрын хавьтлын 139 хүн хяналтаас гарсан бол шинээр 41 хүн ажиглалт хяналтад орсон. Нийтдээ ойрын хавьтлын 1210 хүн ажиглалтад байна.

Батлагдсан тохиолдлуудын 75-80 хувь нь шинж тэмдэггүй байна. Мөн халдвар авсан хүмүүсийн 85 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа бол хүндэвтэр хэлбэртэй 11.8 хувь, хүндээр 0.7 хувь, маш хүнд 0.6 хувьтай байна.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь AltNAA
Өшөө Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

А.Амбасэлмаа дарга ажлаа өгөхөөр болжээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас коронавирус халдварын тархалт, …