Коронавирусийн эсрэг вакцин хийлгэхээс өмнө болон хийлгэсний дараа анхаарах зүйлс

0
0
3,174

Манай улсад энэ сарын 21-нд AstraZeneca вакцин оруулж ирж, 23-наас вакцинжуулалт эхэлнэ гэдгийг Засгийн газраас мэдэгдээд байгаа. Тэгвэл өчигдөр  “Клабхуас”-т  “энэ сарын 23-наас вакцин хийж эхлэхэд бэлэн үү” гэсэн сэдвээр ярилцсан. Тус өрөөнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн оролцож вакцины талаар иргэдийн асуултад хариуллаа. Тэрээр Засгийн газраас байгуулсан вакцин оруулж ирэх ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байгаа билээ.

-Жирэмсэн эмэгтэй коронавирусийн эсрэг вакцин хийлгэж болохгүй гэсэн судалгаа дэлхий нийтэд гараагүй гэсэн. Тэгэхээр жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийх үү?

-Жирэмслэлтийн үеийн эхний гурван сар хамгийн эмзэг үе байдаг. Учир нь ургийн эрхтэн бүрдэж байдаг. Тиймээс энэ үед антибиотик хэрэглэх нь ч хориотой байдаг. Жирэмслэлтийн зургаан сараас химийн эмчилгээ хийж ч болно гэж үздэг. Гэхдээ бүгд биш. Вакцины тухайд жирэмсэн эмэгтэйд хийнэ гэсэн заавар байхгүй. Яагаад гэхээр судалгаа хийгдээгүй. Вакцин түргэвчилсэн байдлаар гарсан, удаан хугацаанд судлагдаагүй учраас жирэмсэн эмэгтэйд хий гэдэг зөвлөмж байхгүй. Харин Оросын “Sputnik V” вакциныг харахад жирэмсэн эмэгтэйд хийнэ гэж зөвлөөгүй ч болохгүй гэж хэлэхгүй гэсэн зарчим барьж байгаа юм билээ. Сүүлийн үед Улаанбаатарт төрх газруудаар халдвар нэлээд тархаад байгаа учраас вакциныг төрөх эмнэлгийн эмч, ажилтнуудад түрүүлж хийх талаас нэлээд ярьж, хэлээд байгаа юм.

-Оном сангийн Наранбаатар ковидын гарал үүслийг тогтоож байж вакцинаа сонгох ёстой гэсэн. Манай улсад тархаад байгаа халдвар мутацид орсон үгүйг тогтоосон уу?

-Ямар төрлийн вирус байна вэ гэдгийг генийн шинжилгээ хийж, cpc тоолохгүйгээр мэдэх арга бол халдварлаж байгаа хурд, өвчлөлийн зэргээс ажиглаж болно. Манайд мутацид орсон коронавирус орж ирэх магадлал бага ч нотлох ёстой. Манай улсад аль төрлийн вирус тархаад байгааг тогтоохоор БНСУ руу шинжилгээ хийлгэхээр сорьц явуулсан юм билээ.

-Вакцин хийлгэсэн хүний хэдэн хувьд нь хүндрэл үзүүлж байгаа вэ. Хэрвээ хүндвэр гарвал ямар арга хэмжээ авах вэ?

-Харшлын эсрэг арга хэмжээ л авна. Дархлааны хүчтэй хариу урвалыг дарангуйлах, гормон эмчилгээгээр дархлааг буулгах, зүрх судсыг дэмжих эмчилгээ явах ёстой.

Манай улс хүн амынхаа 20 хувьд хийх вакциныг үнэгүй авна. Хэрвээ иргэдэд их хэмжээний гаж нөлөө үзүүлээд байвал үйлдвэрлэгч оронд хандах эрх байх уу?

-Сая хүнд вакцин хийхэд 11 хүнд гаж нөлөө үзүүлж байна гэсэн судалгаа бий. Вакцин хийх журмаараа тариулсны дараа 20-30 минут эмнэлэгт ажиглаж, ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй бол явуулна. Мөн эмнэлгийн байгууллагууд эрсдэлийг тооцож онцгой анхааралтай ажиллана.

-Хоёр тунг вакциныг 21 хоногийн зайтай хийнэ гэж байгаа. Эхний тунг тариулсан хүн халдвар авбал яах вэ?

-100 хүний 50 нь вакцины эхний тунг авсан долоо хоногтоо 50 хувийн дархлаа үүсч байгаа. Тэгэхээр халдвар авах магадлал байгаа ч гэсэн бага. AstraZeneca-г 4 долоо хоногийн мөчлөгтэй хийж байгаа.

-Германд AstraZeneca-г хийхээс түр татгалзсан гэж байсан. Учир нь 65-аас дээш насныханд үзүүлж байгаа үр нөлөө найман хувьтай байсан гэж байна. Ер нь AstraZeneca-г бусад вакцинтай харилцуулахад 65-70 хувьтай гэж байна. Залуу хүмүүстээ AstraZeneca-г хийж болох уу?

-AstraZeneca настай хүмүүст харин ч сайн дархлаа тогтоож байгаа юм билээ. Европын улс орнууд AstraZeneca-аас татгалзсан нь улс төрийн л үйл ажиллагаа гэж харж байгаа. Намайг өөрөө алийг нь тариулах вэ гэвэл би “Sputnik V” хийлгэнэ. AstraZeneca-тай холбоотой судалгааг харахад настай хүмүүст дархлаа өндөр тогтож байна гэж байгаа. Монгол Улсын өндөр настай хүмүүс Европыг бодвол харьцангуй залуу учраас муу үр нөлөө бага байх гэж бодож байна. Вакцины асуудлыг улстөржүүл ерөөсөө болохгүй. Дэлхий хоёр халдварт өвчнийг вакцинаар устгасан. Манай улс 2012 онд умайн хүзүүний хорт хавдрын эсрөг, хөхөнцөр вирусийн эсрэг вакцин хийж эхлэх гэтэл үргүй болгодог гээд бослого гаргаад сүйд болж байсан. Үүний үр дүнд одоо хүртэл манай улс хөхөнцөр вирусийн эсрэг вакцинаа хийж чадахгүй явсаар байгаад жил бүхэн 160-аад эмэгтэйгээ умайн хүзүүний хорт хавдраар алдаж, 400-450 эмэгтэй энэ өвчнөөр өвчилж байна. Хэрвээ вакцин хийгээд эмэгтэйчүүд хөхөнцөр вируст өртөхгүй болбол энэ өвчин дэлхий дээр байхгүй болно. Тэгэхээр буруу мэдээлэл өгөөх, улс төрийн сэдэв бол вакцин биш шүү гэдгийг хэлмээр байна.

-Иргэдээ яаж вакцинд хамруулах вэ. Хөдөө орон нутгийг иргэд вакциндаа яаж хамрагдах вэ?

-Манай улсад вакцины хүйтэн хэлхээ маш сайн хөгжсөн. Улс даяараа 2-8 градуст вакциныг ямар ч асуудалгүй хийж байгаа. Тиймээс нэмэлт зүйл хэрэггүй. “Pfizer” -70 хэмээс доош байх учраас улсын том эмнэлгүүдээр дамжуулж хийнэ гэсэн төлөвлөгөө байгаа юм билээ. Өрхийн эмнэлгүүд дээр ч хийгээд явна. Айх юм байхгүй.

-Иргэд вакцин хийлгэхийн өмнө ямар нэгэн байдлаар биеэ бэлдэх үү?

-Вакцин хийлгэхийн урд өдөр нь архи уухгүй, хийлгэсний дараа мөн архи уухгүй. Биеийн ачаалал хүнд авахгүй байх хэрэгтэй. Маш их ядарсан, эсэргүүцэл нь унасан, халдварт өвчнөөр унасан тохиолдолд вакцин хийхгүй байгаа.

-Иргэдэд вакцин хийхээс өмнө дархлаа үүссэн эсэхийг шалгаж байж хийх үү?

-AstraZeneca бол дархлаа үүссэн үү, үгүй юү гэдгийг шалгаж гэж зөвлөхгүй байгаа. Шинж тэмдэг байхгүй, халуураагүй, амьсгалын дутагдал үүсээгүй бол хийнэ гэдэг заавар байналээ. Толгой дараалан хийхийн өмнө дархлаа байна уу, үгүй юү гэдгийг шалгахгүй.

-Халдвар аваад эдгэсэн хүмүүст вакцин хийх үү?

-Халдвар авсан хүн вакцин хийлгэвэл дархлаа илүү сайн тогтож байна гээд байгаа юм. Халдвар авчихсан хүмүүс дархлаа тогтсон учраас заавал вакцин хийх шаардлагагүй гэж бодохоор. Гэхдээ үйлдвэрлэгчид халдвар авсан хүн вакцин хийж болно гэж зөвлөж байгаа юм билээ.

-Вакцин тариулсны дараа иргэдэд вакцин хийлгэсэн гэсэн нотлох баримт өгөх үү?

-Иргэд хурууны хээгээр л вакцин хэзээ хаана хийлгэсэн гэдэг нь харагдана.

-Вирусийн дархлаа богино хугацаанд тогтдог гэж байгаа. Тэгэхээр вакцин хийлгэснээр хэр хугацаанд дархлаа тогтох вэ. Мөн халдвар аваад эдгэсэн хүмүүсийн дархлаа хэдий хугацаанд тогтдог вэ?

-Энэ богино хугацаанд маш их хувьсалд орж байдаг вирус. Дархлаа удаан тогтдоггүй гэдгээс илүү хувьсан өөрчлөгдөж байна. Нэг вакцин бүтээсэн байхад араас нь дахин өөрчлөгдөөд байдаг. Томуутай адилхан гэсэн үг. Жил бүхэн магадлалаар нь томуугийн вакцин хийдэг. Тиймээс солигдоод байгаа шалтгаан энэ. Ковидтойгоо дасан зохицож амьдарна гээд байгаа нь яг томуутай адил жил бүхэн улирлын чанартай вакцин хийлгээд явна гэсэн төсөөлөл байна. Халдвар аваад эдгэсэн хүмүүст 11-12 сар эсрэг бие тогтож байна. Тиймээс энэ хүмүүс халдвар авах эрсдэл багассан учраас сайн дурын ажил хийх ч боломжтой.

-Хорт хавдартай хүмүүс вакцин хийлгэхэд ямар нэгэн сөрөг нөлөө гарах уу. Эсрэг заалт бий юү?

-Өнөөдрийн байдлаар Канад, Европ, Америкт хавдартай хүмүүст зориулсан том судалгаа эхлээд явж байна. Жижиг судалгаа гэвэл Германд 1200 гаруй хавдрын эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс ковид тусаад эмчилгээ нь саадгүй үргэлжилсэн. Тухайн хүнд вакцин хийх үү, үгүй юү гэдэг эцсийн шийдвэрийг үзэж байгаа эмч нь гаргана. Үйлдвэрлэгч байгууллагууд “энэ талаарх судалгаа гаргаагүй учраас хий гэж зөвлөхгүй, гэхдээ хийх үгүйг эмч нь шийднэ” гэж зөвлөж байгаа.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь ganzofs
Өшөө News

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Өөрийгөө шатаасан Э-ийн хүргэн дүү Б.ШИРЗАГД: Талийгаач банкны ямар ч зээлгүй байсан

Талийгаач Э хоёрдугаар сарын 8-ны 11:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн XII хороонд байрл…