УОК-н дарга танхимын хичээлийг оруулах нь эрсдэлтэй гэж үзжээ.

0
0
1,109

Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас ЕБС-ийн танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналыг гаргаад байгаа билээ. Яг одоо энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргах юм байна. Харин өчигдөр болсон УОК-ын өргөтгөсөн хуралдааны үеэр Шадар сайд С.Амарсайхан танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх нь эрсдэлтэй гэж үзсэн байна.

Учир нь, “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний арга хэмжээ хоёрдугаар сарын 23-нд дууссанаар хүн амын дунд дархлаажуулалтын ажил эхэлж, иргэдийг вакцинжуулах явцад халдвар хүн амын дунд тархах эрсдэл байгаа учраас энэ үед танхимын хичээлийг эхлүүлэх нь эрсдэлтэй гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Дархлаажуулалтын ажил хоёрдугаар сарын сүүл, гурав, дөрөвдүгээр сард ид өрнөх учраас энэ үе хамгийн эрсдэлтэй гэжээ. Гэхдээ эцсийн шийдийг Засгийн газар гаргана гэдгийг хэлье.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь ganzofs
Өшөө Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Өнөөдөр хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идвэл сайн

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь билгийн тооллын зуны эхэн сарын 15-нд тохиодог бөгөөд энэ…