Коронавирусийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ ХӨСҮТ-өөс танилцууллаа.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : Илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдгээрийг задалж танилцуулбал:
4 тохиолдол нь “Ачтан” эмнэлгийн голомттой холбоотой тусгаарлалтад байсан гэр бүлийн хүмүүс байна. БЗД-ийн тохижилт үйлчилгээний ажилтан 56 хүнийг шинжилгээнд хамруулахад зургаан хүнд халдвар илэрлээ. Өргөжүүлсэн тандалт хийж буй БЗД-ийн 17 дугаар хорооны оршин суугч зургаан хүний сорьцод халдвар илэрсэн. Мөн гэр бүлийн хавьтал болж тусгаарлагдсан хүмүүсээс халдвар илэрлээ гэсэн юм.
Харин ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл: Ханиадны шинж тэмдэг илэрвэл юун түрүүнд өөрийгөө тусгаарлаж, яаран эмнэлэг явалгүй 100 119 гэсэн тусгай дугаарт залгаж зөвлөгөө авах хэрэгэй.
Үргэлжлүүлэн тэрээр хүнсний дэлгүүрт 15 минутаас ихгүй хугацаанд үйлчлүүлээд гарах хэрэгтэй ба өөрийн сайн мэддэг газраарааа үйлчлүүлэх мөн урьдчилан авах зүйлсийн жагсаалтаа бэлтгэж гарахыг зөвлөлөө.