Дархан-Уул аймгийн Онцгой комиссоос өнөөдөр (2021.02.13) дараах шийдвэрийг гаргалаа.
📍2 дугаар сарын 10-нд хуралдсан Онцгой комиссын шийдвэр хэвээр үргэлжилнэ.
📍Маргаашнаас эхлэн нийтийн эргүүл ажиллуулна. Золголт хийхгүй.
📍Дарханы сум хоорондох болон Дархан руу орох, гарах хөдөлгөөн хаалттай хэвээрээ байна.
📍Бусад байгууллага, үйл ажиллагаатай холбоотой хязгаарлалт тогтоохгүй бөгөөд халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг анхаарууллаа.
Дарханд батлагдсан тохиолдол эхнэр нөхрүүд. УБ-аас PCR сөрөг хариутай очсон. Тэд гэрийн тусгаарлалтад байхдаа гэрээсээ огт гараагүй, хавьтал үүсгээгүй. Нэг хашаанд байх аав ээж нь сар шинийн баяр тэмдэглээгүй. Ухамсартай мундаг байна. Үүргээ ухамсарлан нийгмийн эрүүл мэндэд үзүүлж байгаа иргэний дэмжлэг юм. Хэмээн Дархан-Уул аймгийн Засаг Дарга Б.Азжаргал иргэддээ шуурхай хуралдааны мэдээллийг албан ёсоор хүргэлээ.