Дархан хотод халдварын тохиолдол батлагдлаа. Тодруулбал, энэ сарын 7-ны өдөр нийслэлийн Нэгдүгээр амаржих газар буюу Өргөө төрөх эмнэлэгт мэс засалд орсон иргэн 54 настай О, 53 настай М нарын долоо дахь хоногт нь авсан давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар батлагдсан байна. Уг мэдээллийг Дархан-Уул дахь Эрүүл мэндийн газраас ХӨСҮТ-д ирүүлжээ.
Халдвар батлагдсан тул халдвар илэрсэн иргэдийг маргааш Улаанбаатар руу татан авахаар болжээ.
Дархан-Уул аймгийн Онцгой комиссын хурал 2021.02.13 ны 20:00 цагт эхэлсэн бөгөөд хурлын дараагаар иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэхийг олон нийт чих тавин хүлээж байна.