2021.02.13-н байдлаарх өнгөрсөн 24 цагийн хугацаанд илэрсэн 46 хүнээс 2 нь масс дундаас батлагдсан аюултай…

0
0
830

Монгол Улсын Засгийн газраас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх өнөөдрийн (2021.02.13) мэдээллийг хийлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: 

-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 46 хүнээс Covid-19 халдвар илэрсэн. Тэднээс хоёр нь масс дундаас батлагдсан бол 44 нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал юм. Хоёр тохиолдол нь Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн. Шинэ голомт гэж үзэж болно.

Тандалт судалгааны ажил хийгдэж байгаа. Тандалт судалгааны баг өргөн хүрээтэй ажиллаж байгаа ба батлагдсан тохиолдлуудыг харахаар дамын дам хавьтал болж таарч байна. Өмнө нь батлагдсан тохиолдлуудтай холбогдож байгаа.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г өглөөний 09.00 цагаас оройн 19.00 цаг хүртэл шинжилгээ авч байна. Иргэд идэвхтэй шинжилгээ өгч байна. Эхний өдөр 48, хоёр дахь өдөр 36 мянга, өнөөдөр 20 гаруй мянган өрхөөс шинжилгээ авах юм. Бид идэвхтэй байгаа 100 мянган өрхөөс шинжилгээ авсны дараагаар идэвхгүй байгаа голомтуудаас шинжилгээ авна. Иргэд шинжилгээ өгөхдөө урьдчилж цаг авах шаардлагагүй. Хүн хоорондын зайгаа сайн баримтлах нь чухал.

Одоогоор шинжилгээнд нийт 80 гаруй мянган өрх хамрагдсанаас лабораторийн шинжилгээгээр 65 мянган өрхийн хариу гарсан. Үдээс хойш бүх хариу гарч дуусна. Зарим иргэд “Шинжилгээний хариу удаж гарч байна” гэж хэлж байгаа.

Ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа учраас шинжилгээний хариу гарах хугацаа 30 цаг хүрэх тохиолдол гарч байна. Энэ цаг үед 1900 эрүүл мэндийн эмч, ажилтан бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна, лаборатори ажиллаж, бүх нөхцөл бололцоог дайчлан ажиллаж байна.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг:

-“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын талаар нэгдсэн байдлаар мэдээлж байх болно. Хоёрдугаар сарын 11-ний өдөр 46000 орчим иргэнээс шинжилгээ авсан бол энэ сарын 12-нд 35000 хүнээс шинжилгээ авч, нийтдээ 91 мянган иргэн PCR шинжилгээ өгсөн. Үүнээс массын дундаас өчигдөр хоёр, өнөөдөр хоёр тохиолдол батлагдлаа. Нийт дөрвөн тохиолдол илэрсэн гэсэн үг.

ХӨСҮТ-ийн тусгаарлан ажиглах байранд байсан иргэдээс өчигдөр 40, өнөөдөр 46 тохиолдол илэрсэн. Хоёр өдрийн 86 тохиолдлоос дөрвөн хүн масс дундаас батлагдсан. Тархвар судлаачдын үзэж байгаагаар массын дунд далд хэлбэрээр халдвар харьцангуй бага байна гэж ойлгож болно. Иргэд хатуу хөл хорионы дэглэмийг маш сайн хэрэгжүүлсэн нь халдварын голомтуудад хийсэн шинжилгээнээс харагдаж байна.

Нийслэлд нийт 12 өдрийн турш 411 мянган өрхөөс шинжилгээ авна. Улаанбаатар хотод 115 халдварын голомт бий. Хоёр өдрийн өргөтгөсөн шинжилгээний үр дүнд шинээр гурван халдварын голомтыг илрүүллээ.

Шинжилгээ нь хоёрдугаар сарын 23-наас бизнесийн салбарын үйл ажиллагааг  нээж эхлүүлэхэд халдвар хамгааллын дэглэмээ мөрдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах үндсэн зорилготой.

Нийтдээ улсын хэмжээнд 1780 орчим хүн тусгаарлах байранд байгаа. Масс дундаас халдвар илэрвэл тухайн иргэнийг гэрт нь тусгаарлаж, тандалтын баг судалгааг хийнэ. Өмнөх шигээ тусгаарлах байранд тусгаарлахгүй. Өнөөдөр нийт 20 орчим мянган өрхөөс PCR шинжилгээ авна. Ингэснээр 115 халдварын голомтоос идэвхтэй 30 голомтын 100 орчим мянган өрхөөс PCR шинжилгээг авна. Эдгээр өрхөд нөхцөл байдал хүндрээгүй гэдэг дүгнэлт гарвал маргаашаас эхлээд хотын захын хорооллоор бусад идэвхгүй 80 гаруй голомтуудад амьдарч байгаа иргэдээс шинжилгээ авна.

Өчигдөр 40 тохиолдлын 38 нь тусгаарлах байранд байсан бол өнөөдөр 46 хүний 44 хүн нь тусгаарлах байранд байсан хүмүүсээс илэрсэн. Дам хавьталд далд хэлбэрээр халдвар хэрхэн тархсаныг тандаж судална.

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.02.13/ зургаан дүүргийн 67 хорооны иргэдээс  10.00  цагаас явуулын болон суурь хэлбэрээр PCR шинжилгээг авч, 15.00 цагт дуусна.

Хоёр өдрийн турш өрхүүдээс авсан шинжилгээний үр дүнд Баянзүрх дүүргийн 26 хороо, Хан-Уул дүүргийн 19 хороонд халдвар гарч, улаан өнгөөр тэмдэглэсэн. Мөн Сонгинохайрхан дүүрэгт халдвар илэрсэн. Харин Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо халдваргүй буюу ногоон өнгөөр тэмдэглэсэн байна.

Өнөөдөр PCR шинжилгээ өгөх дүүрэг хороодыг дурдвал:

Баянгол-7, 8, 9, 10, 11, 13, 14, 17, 19, 20, 22

Баянзүрх-1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20

Чингэлтэй-17 хороо

Сүхбаатар дүүрэг– 1, 2, 3, 4, 5, 7, 8, 11, 12, 13

Сонгинохайрхан-5, 6, 10, 11, 12, 13, 14, 16, 18, 19, 28, 30

Хан-Уул-2, 3, 6, 7, 11, 12, 13, 14

Маргааш идэвхтэй 30 голомтод байгаа 100 мянган өрхийн нөхцөл байдал гарч ирнэ. Төрийн 62646 албан хаагчаас PCR шинжилгээ авахад бүгд сөрөг гарсан. Хатуу хөл хорионы өдрүүдэд 411 мянган өрхийг шинжилгээнд хамруулна. Түүхэндээ анх удаа хөл хөдөлгөөнийг 98 хувь бууруулж, хоёр хувь нь зайлшгүй шаардлагатай 14 байгууллагын 9000 орчим автомашин явж байна. Мөн иргэдээ шат дараатай ванцинжуулалтад хамруулах зорилт тавьсан. Нийслэлийн бүх өрхүүдийг энэ эрчээрээ шинжилгээнд хамруулбал 6-8 хоногт хийж дуусгах тооцооллыг хийсэн.

Хэвлэл мэдээллийн салбар, хүнс түгээлтийн ажилчдаас PCR шинжилгээний бичиг шаардахгүй гэдгийг хэлье. Удахгүй эдгээр салбарын ажилчдыг PCR шинжилгээнд хамруулах хуваарийг танилцуулна.

Хатуу хөл хорионы үеэр цагдаагийн алба хаагчид хүрэлцэхгүй байсан учраас төрийн эмэгтэй албан хаагчдыг эхний өдөр зохицуулагчаар ажиллуулсан. Эхний өдөр 11 мянган хүн ажиллахаас 4700 орчим эмэгтэй албан хаагч ажилласан. Дараагийн өдрөөс эмэгтэй алба хаагчид ажиллаагүй.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь ganzofs
Өшөө Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Өвдөж, зовоход ханийн чанар танигдана гэдэг. Ямартай ч УИХ-ын гишүүн Н.Учрал эдгэрч, эх орондоо иржээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал эмчилгээ амжилттай болж, эрүүл болоод эх орондоо иржээ. Парламент бо…