Өнөөдөр Эргүүлд гарсан эмэгтэй 5 сартай жирэмсэн байсны улмаас…

0
0
7,456

Хатуу хөл хорио тогтоосоноос хойш төрийн албан хаагчид ээлжээр эргүүлд гарахаар шийдвэр гарсан.

Энэ хүрээнд 11000 гаруй төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэхээр нэрс нь гарсан байна. Өчигдөрөөс эхэлсэн энэхүү эргүүлийн ажиллагаанд эмэгтэй хүн тэр дундаа жирэмсэн эмэгтэйг эргүүлд гаргалаа гэж олон нийт дургүйцлээ илэрхийлсэн. Тус эмэгтэй нь БЗД-ийн Улсын бүртгэлийн газарт ажилладаг эмэгтэй бөгөөд 5  сартай жирэмсэн  байжээ. Мөн харах хүнгүйн улмаас 7 настай хүүхдээ дагуулж эргүүлд гарсан эмэгтэй хүртэл байсан байна. Иймд эргүүлд гарах шийдэврийг өөрчилж эмэгтэй хүнийг эргүүлд гаргахгүй байхаар шийдвэрлэжээ. Хэрэгжилт өчигдөрийн шөнийн 23 цагаас эхлэн хэрэгжиж эхэлсэн байна.

Мөн нийт эргүүлүүдийн ажиллах цагийн хуваарь дээр өөрчлөлт оруулж, 08:00-14.00, 14:00-20:00 цаг гэсэн хуваарь гаргаж, хоёр ээлжтэй болгосон. Төрийн албан хаагчид шөнийн цагаар эргүүлд гарч байна гэсэн гомдол мөн ирсэн. Үүнийг зогсоосон. Бие засах газар, халуун хоол ундаар үйлчлэхгүй байна гэсэн гомдлын дагуу Хот тохижилтын газар руу чиглэл өгч, нийслэлийн хэмжээнд байгаа 16 бие засах газрыг эргүүлд гарч байгаа алба хаагчдад үнэ төлбөргүй үйлчлэх зохицуулалтыг хийсэн. Өчигдрийн 16:00 цагаас эхлэн эдгээр газрууд ажиллаж эхэлсэн. Өдөр бүр 10:00-19:00 цаг хүртэл ажиллана.

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь ganzofs
Өшөө Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

А.Амбасэлмаа дарга ажлаа өгөхөөр болжээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас коронавирус халдварын тархалт, …