Бусдын бичиг баримт, PCR шинжилгээний хариуг ашиглан Дорнод аймаг руу нэвтэрчээ

0
0
772

Улаанбаатар хотоос Дорнод аймагтаа ирэх хүсэлт гаргасан иргэдийг сар шинийн баяраас өмнө татан авах ажлыг Аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын шийдвэрээр 2 дугаар сарын 7, 9-ний өдрүүдэд автобусаар нийт 85 иргэнийг татан авчээ.

Гэвч 9-ний өдрийн автобусаар ирэх зөвшөөрөлтэй 45 иргэдийн дотор шинжилгээний хариу гараагүй 4 иргэнийг тухайн үед нь автобуснаас үлдээсэн. Харин иргэн Б-ын нэр, бичиг баримт, шинжилгээний хариуг ашиглан иргэн Н автобусанд сууж Улаанбаатар хотоос гарчээ.

Түүнчлэн Хөлөнбуйрын постоор нэвтрэх үедээ ч иргэн Б-ын нэрээр мэдээлэл, гэрийн тусгаарлалтын баталгааг бөглөж орж ирснийг 2 дугаар сарын 10-ны өдөр СЭМТөв, Тандалтын бүлэг илрүүлж, Шуурхай штабт яаралтай мэдээлж, цагдаагийн газарт шилжүүлэн шалгалтын ажил явагдаж байна.

Иргэн Н нь 2 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 3-р байнгын цэгт шинжилгээ өгч, хариу 10-ны өдрийн 15:58 цагт сөрөг гарсан. Шинжилгээний хариу гараагүй байхад Дорнод аймагруу нэвтэрсэн иргэн Н-ний PCR нь эерэг гарсан бол түүнтэй нэг автобусанд ирсэн 41 иргэнд халдвар тараагаад зогсохгүй аймгийн хэмжээнд халдварын голомт үүсгэх маш том эрсдэл дагуулах байлаа гэж Аймгийн Онцгой Комисс, Шуурхай штаб мэдээллээ. 

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь chinggis chinggis
Өшөө News

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Өөрийгөө шатаасан Э-ийн хүргэн дүү Б.ШИРЗАГД: Талийгаач банкны ямар ч зээлгүй байсан

Талийгаач Э хоёрдугаар сарын 8-ны 11:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн XII хороонд байрл…