Иргэдийн ДУУ ХООЛОЙ дарга нарт хүрж, тус үйлдвэрийг “нүүлгэх” асуудал яригдаж эхэлсэн гэвч алтнаас үнэтэй хүний амь эрстсэн хариуцлагыг хэн хүлээх вэ?

0
0
982

ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ИРГЭД ШААРДАЖ БАЙНА.

Энэ асуудлуудын талаар дуугарч байгаа цөөн хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидэд баярлалаа.
Иргэдийн ДУУ ХООЛОЙ дарга нарт хүрж, тус үйлдвэрийг “нүүлгэх” асуудал яригдаж эхэлсэн. Маш ЗӨВ! Баяртай байгаа. Баярлалаа.

ОДОО 22 НАСТАЙ ЗАЛУУГИЙН АМИЙГ НЭХМЭЭР БАЙНА. ХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ? ХЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ? хэмээн олон нийт бухимдалтай байна.

2021 оны 1-р сарын 27-ны өглөө 08:20-д “Тавантолгой Түлш” ХХК-ний байранд нүүрс тээвэрлэлтийн хоолойд хүн хавчуулагдаж нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байдаг.

Цагдаагийн байгууллагын баг бүрэлдэхүүн, шинжээчийн баг шалгалтыг явуулсан байдаг.
СХДүүргийн дугаар тоотод ошин суух М.А /эр.22н/ үйлдвэрийн 2-р шугамд цэвэрлэгээ хийж байх үед СХДүүргийн дугаар тоотод оршин суух М.Д /эр.27н/ нь тус машины ажиллах товчийг дарж ажиллуулснаас нүүрс холигч машинд хавчуулагдсан байдалтай нас барсан байжээ.
Цагдаагийн алба хаагч, шинжээчид хэргийн газраас эд мөрийн баримтаар Samsung маркийн гар утас 1ш, гар станц 2ш хураан авчээ.

Тус хэрэг нь цагдаад бүртгэгдсэн, хэргийг шалгаж байгаа ч замхруулж, дарж, хэргийн талаар олонд мэдээллэхгүй, хариуцлагаас зугтаж өнгөрөөх гэж байна хэмээн хардаж байгаа аж.

Ийм хэрэг явдал болсон нь маш ХАРАМСАЛТАЙ!

Гэвч одоог болтол ямар нэг хариуцлагын асуудал яригдаагүй нь эргэлзээ төрүүлж байна. Хариуцлагаас хэн нэгэн дарга, тэр тусмаа “Тавантолгой Түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар хариуцлагаас зугтах гээд байна уу гэж иргэд олон нийт хардаж байна.

 

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь ganzofs
Өшөө Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Өнөөдөр хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идвэл сайн

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь билгийн тооллын зуны эхэн сарын 15-нд тохиодог бөгөөд энэ…