Оргил худалдааны төвийн удирдлагуудтай хүн ёсоор ярилцах боломжгүй болсон хэмээжээ.

0
6
6,668

Оргил худалдааны төвд ажиллаж байсан хохирогч гэх эмэгтэй Хашцагаан хэлэхдээ:
Анх ажилд орсон ажилдыг ажлаа хийж чадахгүй, тэнэг мангараар дуудаж дайран доромжилдог. Миний хувьд 4 сар тэвчиж ажиллаад энэ байгууллагад хэвшил болон тогтсон гүтгэн доромжлуулалтыг тэвчиж чадахгүй ажлаасаа 2020.01.15 нд гарсан. Ажилласан цалингаа авая гэж очихоор өөрийн хүсэлтээр гарсан гэж өргөдөл бичиж өг, тойрох хуудсаа зуруул гэж дарамталдаг. Би өөрийн хүсэлтээр гараагүй тул жил гаруй тэмцэж хууль хяналтын газар очихоор эрх мэдэлтэй хүний компани болохоор авч хэлэлцдэггүй. Аргаа барахдаа бусдаас тусламж хүсэж “Далд хүн” хүний эрхийн байгууллагын удирдлага Б.Ууганбаяр, “Ард түмний штаб” иргэний хөдөлгөөний удирдагч Б.Жагар нарт хандсан билээ.

Б.Жагар: Улсын их хурлын гишүүн Оргилын гэх тодотголтой Ж.Ганбаатарын компаний удирдлагууд МУ-н хүний эрхийг ноцтой зөрчиж байна.
Яагад эрх мэдэлтэй хүний компанид ажиллаж байгаа болон ажиллаж байсан иргэд хохирч хөдөлмөрөө мөлжүүлж байдаг юм бэ?
Энэ компаний удирдлагууд ажилчидтайгаа нохой гахай, тэнэг мангараар нь дуудаж, ажил үйлчилгээний хувиарлалт буруу хүний нөөцийн бодлогын доголдлын улмаас олон хүнийг хохироож байна гэжээ.

Харин Оргил худалдааны төвийн удирдлагын зүгээс:
Уг хүн ажлын байран дээр тавигдах шаардлагаа бүрэн хангаагүйн улмаас ажлаасаа халагдсан. Манай компани 1000 гаруй ажилтантай. Хөдөлмөрийн гэрээний дагуу үүргээ манай байгууллага бүрэн биелүүлсэн энэ хүн манай компаниас 150 сая төгрөг нэхэж шантаажилсан гэсэн хариу өгчээ.

Ширүүхэн маргааны улмаас газар дээр нь 102-луу залгаж Цагдаагийн байгууллагад УИХ-н гишүүн Ж.Ганбаатарын Оргил компани дээр хүрээд ирээч гэж дуудлага өгөхөд цагдаагийн ажилтан утсаа тасалсан байна.


Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь ganzofs
Өшөө Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Өвдөж, зовоход ханийн чанар танигдана гэдэг. Ямартай ч УИХ-ын гишүүн Н.Учрал эдгэрч, эх орондоо иржээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал эмчилгээ амжилттай болж, эрүүл болоод эх орондоо иржээ. Парламент бо…