Өөрийгөө шатааж амь насаа Сүхбаатарын талбай дээр алджээ.

0
0
264

Дөнгөж саяхан нэг иргэн Сүхбаатарын талбай дээр савтай бензин авчран өөрийн бие дээр асгаж, гал асаан амь насаа алдсан санаанд оромгүй харамсалтай хэрэг гарлаа.

Түүнтэй ойр явсан иргэн галыг унтраасан боловч эмнэлгийн тусламж ирэхэд аль хэдийн нас барсан аж.

Сүхбаатарын талбай хавьд тухайн үед явж байсан зарим иргэд гал асаж буйг харсан боловч хүн шатаж байна гэж төсөөлөөгүй байжээ. Хэргийн газар дуудлагын дагуу ирсэн эмчийн хэлж буйгаар өөрийгөө шатаасан иргэн 34 орчим насны эрэгтэй, тусламж үзүүлэхээр ирэхэд нас барсан байдалтай байсан гэх мэдээлэл өгчээ.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэллээ.

Энэ бүхний цаана ямар их гуниг, тэвчихийн аргагүй шаналал, ингэхэд хүргэсэн асуудлууд байгаа бол r.i.p

 

Бусад Төсөөтэй нийтлэл
Цааш нь ganzofs
Өшөө Uncategorized

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Танд санал болгох

Вьетнам яст мэлхий 3847км сэлж эх орондоо очжээ

Алс газарт зарагдсан ч шинэ нутагтаа идээшилгүй оргон нутаг гүйж, хол зам туулан төрсөн ну…